Орц: 4 порц
- Нухашилсан лооль 200 гр
- Сармис 2 хумс
- Майоран 1 х/х
- Чанамал хиам 150 гр
- Улаан лооль 4 ш
- Мөөг /шампиньон/ 100 гр
- Моццарелла бяслаг 250 гр
- Оливын тос 3 х/х
- Давс, нунтаг хар перец
Хийх арга:
- Сармисыг хальслаад жижиглэн хэрчиж, майораны хамт нухашилсан улаан лооль дээр нэмж хутгаад, давс перецээр амт тохируулна.
- Бүтэн улаан лоолийг угаагаад 8 хуваан хэрчинэ. Мөөгийг угаагаад нимгэн, бяслагийг шоо хэлбэртэй хэрчинэ.
- Зуурмагийг 4 хувааж бөөрөнхийлөөд нимгэн илдэнэ. Элдсэн зуурмагт нухашилсан лооль битүү түрхээд дээр нь хиам, хэрчсэн улаан лооль, мөөгийг тарааж тавина.
- Дээгүүр нь бяслаг цацаж, оливын тос шүршинэ.
- Пиццаг урьдчилан 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд ойролцоогоор 25 минут жигнэнэ.
Гэр гэртээ тогооч сэтгүүл №02 /2013/
Leave A Comment