Рашааны тухай товчхон

Home/Зөвлөгөө/Рашааны тухай товчхон

Рашааны тухай товчхон

Natural-Mineral-Water1Газрын гүнээс оргилон гарсан усанд ууссан хий, эрдэс давсаар баяжмал бүхий уусмалыг рашаан гэх ба гарал үүслээр нь байгалийн, зохиомол, зориулалтаар нь гуанзны, эмчилгээний гэж хувааж болно. Харин эрдэсжилтийн онцлогоор нь гидрокар-бонат, хлоридын, сульфатын, нитратын нийлмэл бүрэлдэхүүнтэй гэсэн 5 хүрээнд хуваана.

Сүүлийн хоёр хүрээнд хамаарагдах рашаан нэлээд ховор тохиолддог. Гидрокарбонатын рашаан нь нүүрсхүчлийн хийгээр маш баян байдгаараа онцлогтой. Тэрчлэн кальц, хлорын давс, иод, бром, мышяк оролцсон байна.

Сульфатын рашаанд хүхэр, кальцийн давс бага харин натри, магнийн давс зонхилсон байна. Рашааны эмчилгээний шинж, бүрэлдэхүүн, бүрэлдэхүүн амт үнэр, өнгө нь эрдэс давсны төрөл, хэмжээнээс шууд шалтгаална.

Эрдэсжилт ихтэй рашаан цэнхэр өнгөтэй байна. Харин хүхэр, төмрийн давстай бол шаравтар туяатай, зэвний амттай, тунадас булингартай байх нь ажиглагдана. Эмчилгээний зориулалттай рашаанууд ихэвчлэн эвгүй амт үнэртэй байх бөгөөд тэдгээрийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэвэл зохино.

Зохиомол аргаар гаргаж авсан рашаан гэдэг нь эрдэс давсыг усанд уусгаж, нүүрсхүчлийн хийгээр хангаж гаргаж авсаныг хэлнэ.

2016-10-17T22:50:35+00:00 2012 оны 12-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment