Орц:
- Шар өнгийн амтат чинжүү 2-3 ш
- Хурган гуа 5 ш
- Цэцэгт байцаа 1 багц
- Хаш ногоо 2 ш
- Сонгино 4 хумс
- Ургамлын тос, давс, перец
Хийх арга:
- Эхлээд сүмс бэлтгэнэ. Цэцэгт байцааг хүйтэн усаар угааж, сэврээсний дараа чанана. Сонгиныг хальслаад, цагираг хэлбэртэй хэрчиж ургамлын тос хийн халаасан хайруулын тавагт шарна.
- Чанасан цэцэгт байцаа, шарсан сонгино болон улаан лоолийг холигчид хийж нухаш болгоно. Давс, перецээр амтлана. Сүмс бэлэн болсон тул ногоогоо бэлтгэнэ.
- Хаш ногоо, амтат чинжүү, хурган гуа болон улаан лоолио нимгэвтэр дугуй хэлбэртэй жигдхэн хэрчинэ.
- Шарах шүүгээнд хийх шаазан тавагтаа сүмсээ хийн жигд тараагаад дээр нь хэрчсэн ногоогоо дараалалтай, үзэмжтэй харагдахаар нямбай өрнө.
- Бүх ногоог өрсний дараа яг л цэцэг шиг харагдаж байх учиртайг санаарай. Бэлэн болсны дараа бяцалсан сармистай хутгасан чидун жимсгэй тос цацаад, давс, перецээр амтлаад шарах шүүгээнд хийнэ.
- 180 хэмд халаасан шарах шүүгээнд ойролцоогоор нэг цаг жигнэнэ. Гаргаж ирээд ширээнд тавихаасаа өмнө үрсэн бяслаг цацвал илүү амттай болно.
Weekend сэтгүүл №23 /2013/
Leave A Comment