Пицца

Пицца

Орц:

  • Гурил 300 гр
  • Эсгэгч 25гр
  • Давс
  • Бүлээн ус
  • Хиам
  • Дарсан өргөст хэмх
  • Лечо /мөөгтэй, чинжүүтэй/
  • Бяслаг 200гр

/Орцыг тухайн хүний сонирхлоос хамааран өөрчилж болно./

Хийх арга:

Эхлээд гурилаа савандаа хийн бэлтгээд давс, эсгэгчээ хийгээд сайн хутган холино. Холисон гурилаа бүлээн усаар зуурна. Зуурсан гурилаа битүү саванд хийн 30 минут эсгэнэ.

Хиам, өргөст хэмхээ нарийн хэрчинэ.

Эсгэсэн гурилаа листэндээ тааруулан элдэнэ. Гурилныхаа ирмэг хэсгийг нь дотогш нь нугална. Дараа нь гурилаа листэн дээрээ тавиад дээр нь хиам, өргөст хэмхээ тавина. Лечоноос жигд нимгэн тавьж өгнө. Үүний дээр бяслагаа нимгэн үрж цацаж тараана.

 Дуковкоо 180 градуст халаана. Сайтар халсны дараа листээ яг голд нь тааруулаад 15 минут болгоно.

 Ингээд таны амтат пицца бэлэн боллоо…

2016-10-17T22:51:13+00:00 2012 оны 05-р сарын 19|Зөвлөгөө|

Leave A Comment