Пицца анх бүтсэн түүх

Home/Зөвлөгөө/Пицца анх бүтсэн түүх

Пицца анх бүтсэн түүх

pizzaПицца нь бусад хоол хүнс шиг анхнаасаа тийм ч алдартай байгаагүй. Пиццаг анх зохиогдсон байж болох улс орнуудын маш олон нэр хэлэгддэг ч нэрнээс нь авч үзвэл пицца нь анх Италид үүссэн гэж ихэнхи хүмүүс санал нэг байдаг.
Пиццаг хамгийн анх маш том, хавтгай дугуй талх барьж дээр нь тос, амтлагчид тавьж байснаар эртний Грекчүүд суурийг нь тавьсан гэж үздэг. Улаан лоолийг тэр үед хүмүүс хэрэглэдэггүй байж.  Хэрэв хэрэглэдэг байсан бол анхнаасаа одоо бид дуртай байдаг шиг л пиццан дээрээ тавих байсан биз ээ.
Сүүлд хавтгай талх хийх санаа Италид 18-р зуунд бүрэн санаагаа олж хэрэгжсэн ба италичууд тэрхүү хавтгай талхаа пицца хэмээн нэрлэж гудамж, супермаркетуудаар худалдаалдаг байжээ. Тэр үед ямар нэгэн хачир пиццан дээр огт тавьдаггүй байсан ч хүмүүс их дуртай байсан байна. Дараа нь хийхэд хямдхан, амттай талхыг гудамжны худалдаачид Италийн бүх ядууст худалдаалдаг болжээ. 
1889 онд Италийн хатан хаан Маргарита өөрийн нөхөр Умбэртогийн хамт Итали орноороо  аялал хийжээ. Аяллаараа явж байхдаа тэрээр маш олон хүмүүстэй уулзсан ба ялангуяа худалдаачид, гудамжинд хүмүүс хавтгай том талх идэж байгаа маш олон хүмүүс харжээ. Хачирхалтай нь хатан хаан хамгаалагчдынхаа нэгэнд тэрхүү пицца гэгдэх том талхнаас нэгийг авч ирэхийг гуйжээ. Хатан хаанд талх маш их таалагдаж тэрээр ордныхоо тогоочоор хийлгүүлж иддэг болсон байна. Энэ нь пиццаг зөвхөн нэг төрлийн хэсэг хүмүүс иддэг байсан цаг үеэс холдуулж хатан дээдсээсээ харц ядуус хуртэл амтархан идэх амттан болгож чадсан байна.
pizzaaПиццаны хувьсгалд хатан хааны ахлах тогооч Рафэлло маш их үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр зөвхөн хатан хаанд зориулан маш тусгай пицца хийсэн. Тэр пиццан дээрээ улаан лооль, италийн бяслаг, цэвэр басил зэргийг Италийн далбааны улаан, цагаан, ногоон 3 өнгийг бэлгэдэж тавьжээ. Энэ нь хатан хааны хамгийн дуртай пицца болсон ба “хатан хаан пиццанд дуртай” гэсэн үг гарснаар хатан хааны нэр хүнд ард олны дунд маш түгээмэл болсон байна. Тэрээр мөн өөрийн нэртэй Маргарита Пицца” гэж хийлгүүлсэн ба энэ нь одоог хүртэл Италичуудын дуртай пицца төдийгүй дэлхий даяар түгсэн. Улмаар пицца Америк, Франц, Англи, Испани орнуудад тархсан боловч Дэлхийн 2-р дайны дараах хүртэл хүмүүс бас тийм ч их сайн мэддэггүй байв. Италийн газар нутгийг эзэлснээрээ маш олон Америк, Европын цэргүүд пиццаг анх удаа амталж үзсэн байна. Тэд пиццаг анх идсэн даруйдаа л түүнд дурлаж орхижээ. Хэдийгээр италийн цагаачид өмнө нь Америкийн дэлгүүрүүдэд хэд хэдэн удаа зарсан ч пиццаны амтыг бут рекламдаж, дэлгэрүүлэх үйлсэд гар бие оролцсон хүмүүс бол яах аргагүй цэргүүд байсан юм.
Өнөөдөр дэлхийн олон улс орны хүмүүс пиццаны баяр хийдэг болжээ. Жил бүрийн 2-р сарын 9 бол Олон улсын Пиццаны Өдөр ба Гиннесийн номонд хамгийн том пицца нь диаметрээрээ 31 м урт, 2.5 см зузаантай Гаванны Флоридагаас шалгарсан байна. Америк, Канадын иргэд жилд дунджаар 1 хүн 10.5 кг пицца иддэг гэсэн тооцоо бий. Хиам, бяслаг нь пиццан дээр тавьдаг хамгийн шилдэг амтлагчид юм. Гэхдээ өнөө үед хүмүүс өөрсдийн хүсэл хэрэгцээнд тохируулан өөрийн хүссэн амтлагчаа пиццан дээр тавьж иддэг болсон гэнэ.
Монголчууд та бид ч бас пиццанд дуртай ба энэ төрлөөр үйлчилгээ үзүүлдэг маш олон газрууд Монголд бий. Тэгэхээр та дараагийн удаа пиццаг идэж байхдаа хэсэг зуур хатан хаан Маргарита, түүний ахлах тогооч Рафэллогийн тухай бодоорой.

Facebook.com/ubpizza-c

 

2016-10-17T22:48:52+00:00 2014 оны 02-р сарын 12|Зөвлөгөө|

Leave A Comment