Орц: 4 порц
- Улаан буудайн гурил 350 гр
- Дрожж 25 гр
- Бүлээн ус 250 мл
- Элсэн чихэр 1 чимх
- Давс 1 ц/х
- Оливын тос 2 х/х
Хийх арга:
- Саванд гурилаа цацаж хийгээд давс нэмж хутгана.
- Дрожжийг бүлээн усанд уусгаад элсэн чихэр нэмж хутган 10 минут амраана.
- Гурил болон дрожжтой хольцийг нийлүүлж зуураад оливийн тос нэмж нэгэн жигд ямар нэгэн үйрмэг бөөгнөрөлгүй сайхан зуурмаг болтол нь нухаж өгнө.
- Зуурмагийг хучаад дулаан газарт 40 минут тавьж хөөлгөнө. Дараа нь дахин сайтарнжхаад пиццаны зуурмаг бэлэн болно.
Гэр гэртээ тогооч сэтгүүл №02 /2013/
Leave A Comment