Песто сүмстэй шпагетти

//Песто сүмстэй шпагетти

Песто сүмстэй шпагетти

565Орц : (4 порц)

  • Шпагетти 200 гр
  • Песто сүмсэнд : базилик 20 гр
  • Сармис 2 хумс
  • Боргоцойн самар 2 х/х
  • Ургамлын тос 4 х/х
  • Үйрүүлсэн бяслаг 2 х/х
  • Давс, нунтаг хар перец

Хийх арга :

  1. Сармисыг жижиглэж хэрчинэ. Базиликний навчийг нь ишнээс нь салгаж тусад нь ялгаж тавина. Базилкины навч, сармис, самарны хагас, давс болон 2 х/х ургамлын тосыг нийлүүлж блендерт хийж нухашлана.
  2. Дээр нь үлдсэн бяслаг, ургамлын тосоо бага багаар хэсэглэн нэмж хийж хутгана. Сүмсийг хэт өтгөн болгохгүйн тулд бага зэрэг ус нэмж өгч болно.
  3. Шпагеттиг буцалж буй давстай усанд хийж чанаж болгоод шүүж авна. Хөрсөн шпагеттиг бэлтгэсэн песто сүмстэй нийлүүлж хутгана.

 

 

 

 

 

 

2016-10-17T22:48:00+00:00 2014 оны 11-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment