Палласын өрөл – Maius pailasiana jur

//Палласын өрөл – Maius pailasiana jur

Палласын өрөл – Maius pailasiana jur

maius-pailasiana-jurОйн ба ойт хээрийн бүсийн Хэнтий, Хангай, Монгол дагуурын уулсаас эх авсан Эг, Сэлэнгэ, Онон, Балж, Туул, Тамир зэрэг голны савыг даган тархан 10-12м өндөрт хүрч ургадаг сарнайн овгийн алимны төрлийн жижиг мод буюу том сөөгний жимсгэнэ. Үр жимсэндээ саахар 9.1%, идээлэгч бодис, катехин алимны хүчил 2.3%, чихэрлэг бодис, пектин А. В аминдэм 4.6-8.2мг%, их хэмжээгээр агуулагдана. Үндэсний систем нь хүчтэй хөгждөг хүйтэн ба ганд тэсвэртэй, хөрсний шаардлага багатай давслаг ба хүрэн хөрсөнд сайн ургана. Тохиромжтой нөхцөлд 100 түүнээс дээш жил амьдарна. Модлог эд нь бараандуу цөмтэй, улаан бор өнгөтэй, зүсэлт, өнгөлгөөг хялбар авдаг учраас мужааны ба токарийн ажилд өргөн ашиглагдана.

Холтсонд нь таннид, будагч эд ихээр агуулагдсан байдгаас хөнгөн үйлдвэрийн чухал түүхий эд болдог. Өрөл нь бор саарал өнгийн хайрслаг холтостой, үзүүр шовх өндгөн буюу зууван хэлбэрийн навчны ирмэг нь хөрөөлөг шүдтэй. Навчны дээд тал хар ногоон, ар тал нь цайвар ногоон өнгөтэй, урт нь 4-10см, өргөн нь 3-6см байх ба богиноссон мөчрүүд дээрээ багцлан сууна.

Жимс нь 8-9 сард боловсордог шувтан бөөрөнхий буюу ялимгүй гонзгойдуу дугуй хэлбэртэй, 1см орчим урт хэмжээтэй, шүүслэг исгэлэн амттай, улаан хүрэн, шаравтар туяа татсан жижигхэн. Үр нь соёолох чадвараа 2-3 жил хадгална. Түүж бэлтгэсэн жимсгэнийг газар дээр нь хольцоос сайн цэвэрлэж нягт таар шуудайнд савлан боловсруулах ба газарт нь богино хугацаанд хүргүүлэх хэрэгтэй байдаг. Оройтож боловсорсон жимсийг хавар хүртэл удаан хугацаагаар үргэлжлүүлэн хадгалахад гэмтэх нь бага байдаг. Шинэ жимсийг шамбарам, хэт ядаргаа өвчний үед хэрэглэнэ.

2016-10-17T22:46:39+00:00 2016 оны 02-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment