Оффист хэрхэн дасгал хийх вэ?

//Оффист хэрхэн дасгал хийх вэ?

Оффист хэрхэн дасгал хийх вэ?

Компьютерийн ард өдөржин сууж ажил хийдэг хүмүүс цайныхаа цагаар цөөхөн минутыг өөртөө зориулж дасгал хийх нь таны эрүүл мэндэд маш чухал зүйл юм. Тиймээс энэхүү дасгалыг хийгээрэй!

Заавар

  1. Оффисын сандлыхаа өмнө хөлөө мөрний хэмжээтэй зайтай тавиад зогсоно. Өвдгөө сандал дээр сууж буй мэт нугална, энэ үед биеийн жингээ бүтэн улан дээр байлгана. Таны хөл сандалны суудалтай зэрэгцсэн бол аажуухан эргэн босно.
  2. Хөлөө хооронд нь том зайтай байрлуулна. Эгц зогсоод, өвдгөө аажуухан нугалаад доош бүтэн суу. Эргээд өмнөх байдалдаа эргэн зогсоно.
  3. Нуруугаараа хананд тулж зогсоно. Дараа нь хөлөө хананаас урагш өргөх ба энэ үед хана биеийн жинг тулж өгнө. Хөлөө өөрлүүгээ татаж 90 градусаар нугална.
  4. Цэрэг шиг баруун гараа урдаа аваад баруун хөлөө урдаа тавиад тулалдахад бэлэн зогсоно, дараа нь зүүн хөлөө урдаа тавиад зүүн гараа урдаа аваад зогсоно.
  5. Цайны цагаараа ширээн дээрх зүйлүүдээ бариад эсвэл зарим хавтасаа бариад хөлөө өргөн шалан дээр алхана.
  6. Сандал дээрээ суугаад эсвэл зогсож байгаад 1 хөлөө гөзраас хөндийрүүлж өргөнө.
  7. Сууж байгаад эсвэл зогсож байгаад нурууны булчингаа нух, дараа нь амарсан байдлыг та мэдэх болно.
  8. Нуруугаараа дээш харж хэвтээд өвдгөө нугална. 2 тоолоод эргээд буулгана.
  9. 2 хөлний хооронд мөрнөөс бага хэмжээтэй байрлуулж гараа дээш өргөн зогсоно.
  10. Гарын алгаа сандал дээр тавиад хөлөө шалан дээрээ байлгаад тонгойж зогсоно. Тохойгоо, дараа нь хөлөө нугална. Дараа нь эргэн гараа шулуун болгоно.
  11. Мөрөө өргөөд чихэндээ хүргэнэ. Эргээд буулгана.

Эдгээр дасгалыг хийсний дараа та амарсан байдлыг мэдэрнэ.

 

Зөвлөмж ба анхааруулга

  • Ажлын байрандаа дасгал хийхдээ болгоомжтой бай.
  • Дасгал бүрээ хийхдээ ядрах мэдрэмж илрээгүй л бол хангалттай тоотой хэмжээгээр хий.
  • Дасгалаа хийж эхлэхээс өмнө эрүүл мэндээ хяна.
  • Сандалтай дасгал хийхдээ дугуйгүй сандал сонгон хэрэглэ.
2016-10-17T22:51:13+00:00 2012 оны 05-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment