Оссобуко

//Оссобуко

Оссобуко

OssobucoОрц: 5 хүний порц

  • Хонины шаант 2,5 кг
  • Шар буурцагны тос 75 мл
  • Цагаан гурил 100 гр
  • Сонгино, нухсан төмс, брокколи тус бүр 250 гр
  • Шанцай, лууван, цөцгийн тос тус бүр 150 гр
  • Сармис 50 гр
  • Улаан лоолийн сүмс 0,5 литр
  • Бор сүмс 250 мл
  • Розмарин 2,5 гр
  • Давс, хар перец
  • Цагаан лууван, цагаан цэцэгт байцаа тус бүр 250 гр
  • Редиск 100 гр

Хийх арга:

  1. Хонины шаантыг сайтар цэвэрлэж хальсыг хуулж авна. Давс, перецээр амталж гурилд өнхрүүлж сайтар халаасан хайруулын тавганд тосоо хийж гадна талыг хайрс тогттол шарна.
  2. Сонгино, шанцай, лууванг жижиг шоо дөрвөлжин хэрчиж бага тосонд тус тусад нь шарж хөргөнө.
  3. Бэлтгэж шарсан шаантыг гүн листэнд хийж хуурсан ногоо болон урьдчилан бэлтгэсэн бор сүмс, томато сүмс, улаан виног хийж розмарин бага зэрэг нэмж таглаад шарах шүүгээнд 120 хэмд 4 цаг хийж болгоно.
  4. Бэлэн болсон шаантыг нухсан төмс болон чанасан редиск, цагаан ногоон цэцэгт байцаагаар хачирлаж таваглана. Таваглаж бэлэн болсон шаантан дээр сармис болон лимоны хальс үрж ногоон сонгино бага зэрэг цацна.

 Гэр гэртээ тогооч сэтгүүл №01 /2013/

2016-10-17T22:50:20+00:00 2013 оны 03-р сарын 02|Зөвлөгөө|

Leave A Comment