Орос солянка

//Орос солянка

Орос солянка

SONY DSC

SONY DSC

Орц: 4 хүн

  • 450 гр үхрийн мах /нимгэн хэрчсэн/
  • 2 жижиг зайдас
  • 250 гр гахайн мах эсвэл хиам /нимгэн хэрчсэн/
  • 2 лууван /дөрвөлжилж хэрчсэн/
  • 1 сонгино /жижиглэж хэрчсэн/
  • 1 цагаан лууван /дөрвөлжилж хэрчсэн/
  • 1 даршилсан өргөст хэмх
  • 1 хоолны халбага томатны соус
  • 1 лааз нухашласан улаан лооль
  • 1/2-1 литр ус
  • 5 мөөг, хэрчсэн
  • 1 хоолны халбага гурил
  • 11 хар чидун жимс /хэрчсэн/
  • Давс, перец
  • 4 хоолны халбага цөцгий
  • 2 хэрчим лимон

Хийх арга:

  1. Хоолны саваа тослоно. Сонгиноо цагирган хэлбэрээр нимгэн хэрчээд 3-4 минут орчим шарна. Даршилсан өргөст хэмхээ урт нарийхан хэрчээд, сонгино дээрээ нэмнэ.
  2. Дээр нь томатны соусаа хийгээд 3-4 минут хутгаж шарна. Дээр нь махан бүтээгдэхүүнүүдээ хийж шарж байгаад, ус, томатны нухашаа хийж удаан чанагчинд 1 цаг орчим буцалгана. /Жирийн саванд 20-30 минут орчим буцалгахад болно/.
  3. Гаргахаасаа 5-10 минутын өмнө мөөг, оливоо хийгээд, гурил хийж өтгөрүүлнэ. Давс перецээр амтлана. Тавгалаад дээр нь цөцгий дусааж, хэрчим лимоноо тавиад олгоно.
2016-10-05T12:22:38+00:00 2016 оны 10-р сарын 05|Зөвлөгөө|

Leave A Comment