Орос блинчик

Home/Зөвлөгөө/Орос блинчик

Орос блинчик

zurag31Орц: /8-10 порц/

  • 5 аяга улаан буудайн гурил /гурвалжин будааны гурилаар хийвэл илүү амттай болно/
  • 4 аяга сүү
  • 1 аяга өтгөрүүлсэн цөцгий
  • 1 аяга зөөхий
  • 1 х/х элсэн чихэр
  • 100 гр масло
  • 30 гр хуурай хөөлгөгч
  • 5 ш өндөг
  • Давс /өөрөө тааруулж хийнэ/
  • 2 х/х ургамлын тос

Хийх арга:

  1. 100 гр бүлээн сүүндээ дрожоо хийж хутгаад бэлтгэсэн хөрөнгөөрөө 3 аяга гурилаа зуурна. Гурилаа хөөтөл нь 1-2 цаг дулаан газар байлгана. Үлдсэн 2 аяга гурил, цөцгийн тос, зөөхий, нунтагласан давс ба элсэн чихэртэй өндөгний шар болон үлдсэн сүүгээ бэлтгэсэн хөрөнгөн дээрээ нэмж хийж хутгаад гурилаа хөөтөл нь хүлээ.
  2. Зуурсан гурилан дээрээ хутгасан цөцгийгөө дараа нь өндөгний цагааныгаа нэмж хийн хутгаад 15-20 минут байлгана. Ургамлын тос хийж халаасан хайруулан тавган дээр бингээ 2 талаас нь шарж болгоно. Бэлэн болгосон блинчка дээрээ цөцгий, масло, эсвэл загасны түрс нэмж өгөөрэй.
2016-10-17T22:46:39+00:00 2016 оны 03-р сарын 01|Зөвлөгөө|

Leave A Comment