Орой идсэн ч жин нэмэхгүй хоол хүнс

Жингээ хасаж, барьж байгаа хүмүүсийн хувьд оройн хоолоо өнгөрөөх, мөн өлссөн мэдрэмжээ дарах маш хэцүү байдаг. Бараг аяга ус уухад жин нь нэмэгдээд байхад яалтай билээ. Тэгвэл бид та бүхэндээ амин дэмээр баялаг, хамгийн гол нь таргалуулахгүй хоол хүнсийг танилцуулъя.

Орой идсэн ч жин нэмэхгүй хоол хүнс
  1. Мөөг

Мөөг нь хоолыг маш сайхан амттай болгохоос гадна, жин барьж байгаа хүмүүст ихээхэн тустай хүнсний ногоо юм. Ходоод, гэдэсний хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд биеийн дархлааг эрс сайжруулдаг байна.

Mushrooms: Nutritional value and health benefits

2. Ногооны нухаш

Бүх төрлийн ногооны нухаш нь биеийн эсэргүүцэл сайжруулах, амин дэмээр хангах чухал үүрэгтэй байдаг. Тэр дундаа мөөг, амтат чинжүү, лууван, байцаа зэргийг түгээмэл хэрэглэх нь зүйтэй. Үнэхээр амттай, өег, дээр нь таргалуулахгүй гэхээр сайхан байгаа биз.

May be an image of food and text

3. Бөөрөлзгөнө

Бидний идэх дуртай амттай бөөрөлзгөнө нь илчлэггүй, амин дэмээр баялаг жимс юм. Маш жаахныг идэхэд л тухайн өдөрт авбал зохих бүхий л амин дэмийг өгч чаддаг. Мөн арьсыг гэрэлтсэн, өнгөлөг толигор болгох үйлчилгээтэй.

Бөөрөлзгөнө – аспиринаас ч илүү ач тустай жимс

4. Загасны мах

Загасны мах нь бусад махыг бодвол илчлэг бага дээр нь мөн л амин дэмээр баялаг юм. Тиймээс ихэвчлэн жингээ барьж байгаа хүмүүс болон бага насны хүүхдэд илүүтэй тохиромжтой. Учир нь загасны мах нь өсөлтийг дэмжиж, хүүхдийн дархлааг сайжруулдаг байна.

BIOMETiC | 3D X-ray Food Inspection for the Fish and Meat industry

5. Эрдэнэ шиш

Эрдэнэ шишийг амттай, амин дэмтэй болохыг маш олон хүмүүс мэднэ. Үүнийг болгож эсвэл түүхийгээр нь ч шууд идэх боломжтой. Дээр нь биеийн эрч хүчийг нэмэгдүүлж, жин нэмэхээс сэргийлдэг юм. Тиймээс эрчимтэй жингээ хасаж, барьж байгаа хүмүүст илүүтэй тохиромжтой.

Is Corn a Vegetable? 10 Health Benefits, 3 Types & 6 Risks

6. Тоор жимс

Тоор бол амин дэмээр баялаг учраас ямар ч үед идэхэд тохиромжтой амтат жимс юм. Ихэвчлэн хүүхэд багачууд идэх дуртай байдаг шүү дээ. Элдэв химийн бордоо, бодис ордоггүй тул дархлаа сайжруулах, өсөлт дэмжих үйлчилгээтэй юм.

How One Nashville Restaurant Uses Peach In An Unconventional Way

7. Бүйлс жимс

100 гр бүйлс жимс нь 42 калори илчлэгтэй байдаг. Мөн өтгөн хатах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд тустай юм. Ихэвчлэн жингээ барьж, спортоор хичээллэж байгаа хүмүүс түгээмэл хэрэглэдэг байна.

Apricots - healthy and nutritious orange treasure | BiteMe Natural Sports  Nutrition

8. Манжин

Манжинг хүмүүс хорт хавдар үүсгэдэг гэхчлэн буруугаар ойлгож байсан үе байдаг ч, энэ нь оргүй худал цуурхал юм. Манжин нь харин ч хавдрын эрсдлийг бууруулах өндөр магадлалтай ажээ. Тэрчлэн биеийн хорыг гадагшлуулах, тамир тэнхээ сэргээх өндөр үйлчилгээтэй.

4,575 Yellow Beetroot Stock Photos, Pictures & Royalty-Free Images - iStock

9. Хулуу

Шар хулуу нь биеийг галбиржуулан тураах, биеийн эсэргүүцэл сайжруулах өндөр ашиг тустай ногоо юм. Ихэвчлэн зутан, шөл болон салатанд хийхэд тохиромжтой.

10. Байцаа

Бидний өдөр тутамдаа идэж хэрэглэдэг байцаа нь В амин дэмээр баялаг. Мөн хоолыг илүү амттай болгож, тураах үйлчилгээтэй. Охид бүсгүйчүүд байцааг жигнэж идэх дуртай байдаг. Энэ нь ч жингээ хасаж буй хүмүүст төсөөлөөчгүй үр дүнг авчирдаг юм.

May be an image of food and text

11. Киви

Жимсний хаан гэгддэг киви нь С витаминаар баялаг, жин хасах, арьсыг гэрэлтсэн өнгөлөг болгох өндөр үйлчилгээтэй юм. Биеийн илүүдэл өөхийг эрчимтэй хайлуулж, ходоод гэдэсний үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг.

Kiwifruit: Health benefits and nutritional information

12. Нарийн ногоонууд

Бүхий л төрлийн нарийн ногоонууд болох ногоон сонгино, халиар, жууцай, шанцай, сармисны гол гэх мэт ногоонууд нь хоолыг үнэхээр сайхан амттай болгохоос гадна, эрүүлжүүлэн тураах, биеийн эсэргүүцэл сайжруулах ашиг тустай байна.

Fresh Vegetable Shipping Services - Global Reefer Cargo | MSC

13. Лийр

Лийр жимс нь үнэхээр амттай, шүүслэгээс гадна идэхэд маш өег юм. Өлссөн үедээ нэг ширхэг лийр жимсийг идэхэд цатгалдах мэдрэмж төрч, хоолны дуршил бууруулдаг ажээ. Илчлэг багатай, амин дэм ихтэй жимснүүдийн нэг юм.

Wonderful benefits of pear or nashpati explained by nutritionist - Damrea

14. Хүрэн манжин

Улаан манжингийн ашиг тусыг тоочоод барахгүй бизээ. Учир нь биеийн эсэргүүцэл сайжруулах, цус төлжүүлэх, хараа сайжруулах, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах, даралт буулгах гээд тал бүрийн ашигтай ажээ.

Эх сурвалж: Caak.mn