Оройн цагаар идэхгүй байвал зохих хүнс

Home/Зөвлөгөө/Оройн цагаар идэхгүй байвал зохих хүнс

Оройн цагаар идэхгүй байвал зохих хүнс

23Орой унтахын өмнө юм идэх нь жин нэмж.нойр муутгахаас гадна ам болон улаан эдийг гэмтээдэг байна. Бидний ярьдгаар цээж гашуун оргих нь хоол боловсруулах замын шүүс /ходоодны хүчил/ улаан хоолойруу орж ирсэнээс цээжинд халуу оргиж хоолойд гашуун амт мэдрэгддэг. Зарим хүмүүст энэ мэдрэмж илэрдэггүй  /чимээгүй / явагддаг ба улаанхоолой, хоолойг гэмтээж ходоод улаан хоолойн сөөргөө өвчинийг үүсгэдэг. Үүний гол шалтгаан нь унтахын өмнө юм идэх  гэж судлаачид хэлж байна. Унтахаас 3 цагийн өмнө юм идэхгүй байх нь хамгийн зөв алхам бөгөөд доорхи хүнснээс тэр дундаа татгалзахыг зөвлөж байна.

Архи:

Ходоод улаан хоолойн хооронд хавхлаг байдаг ба ходоодонд орсон хоолыг буцааж гаргахгүй барьж байдаг. Хэрэв унтахын өмнө архи уувал энэхүү хавхлаг сулардаг.

Хүнсний сода:

Сода бол хамгийн шүлтлэг чанартай, хүчлийг бууруулдаг боловч ходоод улаан хоолойг зааглаж байдаг хавхлагийг гэмтээдэг. Мөн нүүрсхүчлийн хий нь ходоодны агшилтыг  нэмэгдүүлдэг.

Тослог хоол хүнс:

Үүнд зөвхөн өөх тостой хоол багтахгүй зайрмаг, жигнэмэг, чизбургер хүртэл ч хамаарна. Эдгээр нь мөн хавхлагыг суллаж өгдөг.

Кофе:

Байгалиас хүчиллэг энэхүү бодис нь ходоодны хүчилийг ихээр нэмдэг. Харин эдгээрийн оронд хүчиллэг бага агуулсан гадил, тослог багатай сүү, чихэрлэг багатай үр тариа хэрэглэх нь таньд илүү тустай.

Бяслаг:

Энэ нь өөх тос их агуулдаг. Пармезан, Швед бяслаг  бусад зөөлөн бяслагийг бодвол харьцангуй бага сөрөг нөлөө үүсгэдэг.

Самар:

Самар бидэнд сайн боловч унтахын өмнө идэхэд тохиромжгүй. Тэр дундаа Кашев, хушга, газрын самар нь муу нөлөө үзүүлдэг.

Цитрусын жимс:

Унтахын өмнө жүржийн болон ногоон алимны шүүс уух болон идэх нь ходоодны хүчилийг нэмэгдүүлдэг. Харин улаан чихэрлэг алим хэрэглэхэд харьцангуй  бага нөлөө үзүүлдэг.

Шоколад:

Шоколад нь мөн өөх тосноос гадна кафейн ба теобромин гэж нэрлэгддэг сэргээх үйлчилгээтэй бодис агуулдаг ба нойр хүрэлтийг 3 дахин бууруулдаг байна.

2016-10-17T22:47:53+00:00 2014 оны 12-р сарын 29|Зөвлөгөө|

Leave A Comment