Оргилуун дарсны тухай

//Оргилуун дарсны тухай

Оргилуун дарсны тухай

111Баяр ёслол, ялангуяа шинэ жилийн баярын ширээг оргилуун дарсгүйгээр төсөөлөх аргагүй.  Энэхүү дарсыг Оросоор шампанское, игрисстое вино, Англиар champagne, sparkling wine гэдэг бол манайхан шампан дарс, оргилуун дарс гэж нэрлэдэг. Яг үнэндээ шампанск, оргилуун дарс нь хоорондоо ялгаатай. Хэдийгээр энэ 2 орц найрлагын хувьд төдийлөн ялгаагүй ч шампанск гэдэг шошгыг зөвхөн өмнөд Францад үйлдвэрлэсэн дарсанд хэрэглэдэг бол дэлхийн бусад улс орнуудад үйлдвэрлэсэн дарсыг sparkling wine буюу оргилуун дарс гэдэг.

Шампан дарсны тухай сонирхуулахад

XVII зуунд амьдарч байсан язгууртан гаралтай гэлэн Дон Перигнон /1638-1715/ анхны щампанск дарсыг бүтээсэн хэмээдэг.

  • Нэг тонн усан үзмээр дунджаар 143 торх дарс нэрдэг.
  • Нэг лонх шампан оргилуун дарсанд ойролцоогоор 630 усан үзэм ордог бол 49 сая орчим бөмбөлөг байдаг гэнэ.
  • Үнэ ихтэй шампан дарсыг авахдаа M үсэгнүүд байгаа эсэхийг шалгаарай. Энэ нь үйлдвэрлэгч худалдаалагч 2 нь нэг компани гэдгийг илтгэх ба жинхэнэ сайн дарс болохыг батална.

Шампан дарсны эерэг ба сөрөг тал

  • Британийн нэгэн их сургуулийн эрдэмтэд оргилуун дарсыг судалсны дүнд эл ёслолын ундаа нь бусад согтууруулах ундаанаас өөр төдийгүй судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөгийг тогтоожээ. Оргилуун дарсны найрлаганд орсон бодисууд судасны ханыг тэлж өргөсүүлдэг байна. Энэ нь хүний зүрх, тархины ажиллагааг сайжруулж эрчүүдийн чалхыг хүртэл сайжруулдаг гэнэ. Гэхдээ энэ онцгой чанар нь оргилуун дарс дахь спиртэд бус, хөөсөнд ч биш найрлагад нь агуулагддаг полифенол хэмээх бодист байдаг аж. Полифенол нь судсыг өргөсгөснөөр хатуурсан булчингуудыг суллаж, эд эсэн дэх азотын эслийн боловсруулалтыг хурдасгадаг байна.
  • Оргилуун дарсанд агуулагдах антиоксидант мэдрэлийн эд эсийг устгах процесыг зогсоодог тул Паркинсон болон Альцгеймерийн өвчин тусахаас сэргийлдэг. Дээр өгүүлсэн их сургуулийн эрдэмтэд оргилуун дарсанд тирозол болон кофены хүчил зэрэг ашигтай бодис өндөр хэмжээгээр агуулагдаж байгааг олсноор энэ дүгнэлтэд хүрчээ.
  • Сөрөг нөлөө бас бий. Оргилуун дарсны нэг онцлог болох хөөсрөлтөөс болж алкоголь цусанд маш амархан шимэгдэн шингэдэг тул оргилуун дарсыг хэтрүүлэх буюу хатуу архитай хольж уухад хурдан согтдог.

542Оргилуун дарсны тухай мэдэхэд илүүдэхгүй зүйлс

  • Шампан дарсны хундаганд чихэрлэг бус сортынхыг өндөр нарийхан хундаганд, харин чихэрлэг сортынхыг өндөр хөлтэй аяга шиг далбагар хундаганд хийнэ.
  • Шампан дарсыг буудуулж онгойлгоход нүүрсхүчлийн хийний ихэнх хэсэг нь гараад явчихдаг тул энэ нь дарсны хэмжээ, амт чанарыг ихээхэн бууруулдаг.
  • Дашрамд хэлэхэд шампан дарс хэдий чинээ чанга дуутай буудаж байна төдий чинээ чанар муутайд тооцогддог байна.
  • Нэг шил оргилуун дарс 1 кв.инч тутамд 40 кг даралттай байдаг нь машины дугуйны даралтыг бодвол 3 дахин их юм.
  • Оргилуун дарсны шилний бөглөө 95 км/цаг хурдтай үсэрдэг.
  • Шампан дарсыг онгойлгоод ядаж 3 минут болсны дараа хундаглах хэрэгтэй. Гэвч манайхан буудуулаад шууд хундаглан уудаг билээ.
  • Хөөсрөлтөөс үүссэн бөмбөлгүүдийн хэмжээ жижиг байх тусмаа сайн. Хэтэрхий том бөмбөлөгүүд хөөрч байвал энэ нь дарсны исэлтийн явцад үүссэн бус, хиймлээр нүүрсхүчлийн хийгээр хийжүүлснийг илтгэнэ.

sdds

 

 

2016-10-17T22:47:59+00:00 2014 оны 12-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment