Нэгэн цагт зөвхөн эрүүл мэндийн хүнсний дэлгүүрээс олддог байсан бол одоо ихэнх супермаркетуудад органик хүнс тогтмол байдаг.
Таны нэг гарт уламжлалт аргаар ургуулсан алим байна. Нөгөө гарт органик алим байна гэж бодъё. Алим хоёулаа хатуу, гялалзсан, улаан өнгөтэй. Аль аль нь витамин, ислэгээр хангадаг бөгөөд хоёулаа өөх тос, натри, холестерин агуулдаггүй. Та алийг нь сонгох ёстой вэ? Та хариултыг нь доорх мэдээллээс аваарай.
Органик газар тариалан гэж юу вэ?
“Органик” гэдэг үг нь тариаланчдын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болох жимс, хүнсний ногоо, үр тариа, сүүн бүтээгдэхүүн, мах зэргийг тариалж, боловсруулах арга замыг хэлдэг.
Органик газар тариалан нь дараах зорилтуудыг хангахад чиглэгддэг:
Органик газар тариалан эрхлэхэд зөвшөөрөгдөөгүй материал эсвэл хэрэглээнд дараах зүйлс орно.
Органик газар тариалангийн материал эсвэл хэрэглээнд дараах зүйлийг агуулж болно.
Малын органик тариалангийн аргад дараах зүйлс орно.
Органик хүнс, ногоо нь пестицид, нийлэг бордоо, бохир усны сувгийн тунадас, био-инженерчлэл, йонжуулах цацраг туяа хэрэглэлгүйгээр тарьж ургуулсан байдаг билээ. Талбайгаа органик статустай болгоход гурван жил шаардлагатай аж. Эхний хоёр жилд хөрснийхөө үржил шимийг дээшлүүлэх үйл ажиллагаануудыг хийх юм байна. Эхний жилд гарсан ургацыг органик гэдэггүй байна.
Хоёр дахь жилдээ гарсан ургацыг “Шилжилтийн гэх бөгөөд гурав дахь жилээс органик гэсэн тодотголыг авдаг байна. Түүнчлэн дэлхий дахинд органик хүнсийг илүү тэжээллэг гэдгийг баталсаар байгаа. Тодруулбал, органик улаан лооль нь ердийнхөөс фитохимийн бодисууд болон С аминдэмийн агууламжаараа илүү байдгийг нотолсон байдаг байна. Органик ногоо тариалагч үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ жил ирэх бүр өргөжүүлсээр байна. Гэхдээ олон хэрэглэгч органик бүтээгдэхүүнийг жимс хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүн, тахиа шувууны мах гэж ойлгодог. Сүүлийн үед зарим органик шар айраг, вино, органик мяндас, оёдлын бүтээгдэхүүнүүд илүү түгээмэл болж байгаа юм.
Органик эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Доорх шошгууд нь ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР-аас албан ёсоор баталгаажсан бүтээгдэхүүн дээр байрладаг. Мөн бусад нийтлэг хүнсний шошгыг органик шошготой андуурч болохгүй.
Мөн Байгалийн гаралтай гэдэг нь аливаа нэгэн байгалийн гаралтай түүхий эд ашиглахыг хэлнэ. Бага зэрэг эсвэл огт өөрчлөлт оруулаагүй байх хэрэгтэй. Гэхдээ маш олон компаниуд химийн бодисоор бордоо болгож түүхий эдүүдээ ургуулдаг болохоор үүн дээр анхааралтай хандана уу.
Артишок эрүүл мэндийн ундаа
Артишок эрүүл мэндийн ундаа нь ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР-аас албан ёсоор баталгаажсан Монгол ОРГАНИК бүтээгдэхүүн билээ. Үүнийг та савалгаан дээр байрлах шошгоос харж болно.
Артишок органик эрүүл мэндийн ундаа нь дараах үйлчилгээтэй:
Та эрүүл мэндээ хамгаалж Артишок ундаагаа тогтмол хэрэглээрэй.