Ому будаа

Home/Зөвлөгөө/Ому будаа

Ому будаа

zurag36Oрц:

  • 2 порц агшаасан цагаан будаа
  • 1 ш тахианы цээжний цул мах, куб болгон хэрчинэ.
  • 1/2 сонгино, жижиглэн хэрчинэ.
  • 2 амны халбага вандуй.
  • 2~3 амны халбага улаан лоолийн паст эсвэл кетчуп
  • Давс тааруулаад бага зэрэг
  • Хар перц 1 чимх
  • Ургамалын тос
  • 4 ш өндөг

Хийх арга:

  1. Хайруулын тавганд багахан тос хийж халаана. Сонгиноо нэмээд тунгалаг болтол нь хуурна. Тахиагаа нэмээд давс перцээр амтлаад болтол нь хуурна. Вандуйгаа нэмнэ, нийцүүлэн хутгана. Кетчупээ нэмээд нийцүүлэн хутгаад давс перц нэмбэл нэмээд гал дээрээс авна.
  2. 2 өндөг хутгаад багахан тостой өөр нэг хайруулын тавганд хийнэ. Галаа зөөллөөд өндгийг гүйцэд болоогүй байхад будааныхаа талыг омлетны нэг талд тавиад омлетны нөгөө талыг будаан дээгүүр давуулан омлетны нөгөө үзүүртэй уулзуулна.
  3. Бэлэн болсон ому будаагаа болгоомжтой, гулсуулан таваглаад кетчупээр чимэглээд сервислэнэ.
2016-10-17T22:46:37+00:00 2016 оны 03-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment