Омикрон хувилбарын талаар бид юу мэдэх вэ?

Дэлхий даяар тархаж буй ковидын шинэ хувилбар омикрон вирусийг судалж байгаа бөгөөд, эсрэг биет үүсгэх вакциныг гаргаж авах судалгаа үргэлжилсээр байгаа юм. Дархлаажуулалтын Зөвлөх хорооны/ACIP/ гишүүн Похлинг уг хувилбарын талаар ингэж мэдээлжээ.

Омикроны халдвар авсан өвчтөнд илрэх шинж тэмдэг

 -Ханиалгах

 -Ядарч туйлдах

 -Хамар битүүрэх, нус гоожих

 -Өмнөх хувилбаруудаас ялгаатай нь амт, үнэр алдах нь маш ховор тохиолддог гэв.

ДЭМБ-ын Яаралтай тусламжийн хөтөлбөрийн цар тахлын техникийн ахлагч, доктор Мария Ван Керховэ:

-Тус шинэ хувилбар нь хуучин альфа, дельта хувилбаруудыг бодвол 50 гаруй удаа мутацад орсон вирус. Ямар ч вакцин хийлгэсэн байлаа, ахин дахин ковид тусах магадлалыг ихэсгэж байна. Өмнө нь ковидын халдвар авсан иргэд тусах магадлалтай. Ийм хүн омикроны халдвар авбал биед нь илрэх сөрөг нөлөө хэд дахин ихэснэ.

Халдвар хурдацтай  тархах, илүү хүнд өвдөх, эмнэлэгт хэвтэх, нас баралт нэмэгдэх, өвчлөөд эдгэсний дараа болон вакцины үр дүнд үүссэн эсрэг бие мэдэгдэхүйц цөөрөх, эмчилгээ болон вакцины үр нөлөө буурах, омикроныг ялгаж оношлоход хүндрэл гарах, тэр хооронд хүний амь эрсдэх эрсдэл үүсэж болзошгүй гэнэ. Дэлхий даяар тархаж буй ковидын омикрон вирусийг судалж байгаа Өмнөд Африкийн мэргэжилтнүүд уг хувилбарын талаар ингэж мэдээлжээ.

Омикроны халдвар авсан өвчтөнд илрэх шинж тэмдэг

– Делта хувилбартай харьцуулахад илрэх шинж тэмдэг харьцангуй бага

– Агаар, дуслын замаар хурдан тархдаг

– Хуурай ханиалгах

– Халуурах

– Шөнийн цагаар хөлрөх

– Бие янгинаж өвдөх

Тэгэхээр гурав дахь тун бол зөвхөн дельта хувилбарын тархалтыг бууруулахаас гадна омикрон хувилбарын халдвараас сэргийлэх гол тактик юм. Тиймээс гурав дахь тунг эрчимжүүлэх шаардлагатай байгаа аж.

ЛОНДОН. /The Strait Times/. Их Британийн Лондоны Эзэн хааны коллежийн судлаачид “COVID-19”-өөр халдварлаад эдгэрэх нь “омикрон” хувилбараар халдварлахаас тун бага хувиар хамгаалж байгааг тогтоожээ. Энэхүү судалгаа нь вакцины нэмэлт тунгийн ач холбогдлыг тодотгон харуулсан байна.

Тодруулбал, “COVID-19”-өөр халдварлаад эдгэрэх нь “омикрон”-оос дөнгөж 19 хувиар хамгаалах магадлалтай байна. Судлаачдын тооцоолсноор, энэ нь вакцины хоёр тунг тариулсантай /20 хувь/ ойролцоо байна. Харин нэмэлт тунг тарихад “омикрон” хувилбараар халдварлан шинж тэмдэг илрэхээс 55-80 хувиар хамгаалж байжээ.

Эзэн хааны коллежийн судлаачдын баг Англид 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 11-ний хооронд “PCR” шинжилгээгээр батлагдсан “COVID-19”-ийн бүх тохиолдлыг нарийвчлан шинжилсэн нь “омикрон” хүний бие дэх хамгаалалтаас хэрхэн зугтахыг тодорхойлсон одоогоор хийгдсэн хамгийн өргөн судалгаа болоод байна.

Энэхүү судалгааны үр дүн нь шинэ хувилбарыг өмнө нь халдвар аваад эдгэрсэн, вакцин хийлгэснээс үүссэн хамгаалалтаас зугтах чадвартай, мөн өмнөх хувилбаруудаасаа хурдан халдварладаг хэмээн урьдчилан таамаглаж байгаатай нийцсэн байна.

Гэхдээ шинжилгээний хариу нь эерэг гарч, халдварын шинж тэмдэг илэрсэн юм уу эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн үзүүлэлтээс “омикрон” хувилбарыг “дельта”-тай харьцуулахад хөнгөн өвчлүүлдэг гэж үзэх нотолгоо байхгүй гэдгийг судлаачид цохон тэмдэглэжээ. 


“Омикрон” хэр хөнөөлтэй болох нь тодорхойгүй хэвээр байгаа тул цаашид Их Британид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн үзүүлэлт хэрхэхийг урьдчилан хэлэх боломжгүй байна. 


“COVID-19”-ийн шинэ хувилбарыг илрүүлснээ 11 дүгээр сарын 25-нд зарласан Өмнөд Африкт халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн сүүлийн үеийн үзүүлэлтийг “дельта” хувилбарын давлагаа дэгдэж эхэлсэн үеийнхтэй харьцуулахад сул байгаа талаар тус улсын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. 

Эх сурвалж: www.nbcnews.com