Олон янзын баншны жор

//Олон янзын баншны жор

Олон янзын баншны жор

zurag3Баншийг гол төлөв малын мах, гахай, шувуу, загасны мах, малын дотор махан шанзтай хийдэг ч махгүй баншны өч төчнөөн жор бий. Үүнээс заримыг нь хоол сонирхогчид, гэрийн эзэгтэй нартаа толилуулж байна.

Хулуутай банш

Орц:

  • Хулуу 500
  • Булцуут сонгино 3-4ш
  • Гоньд, нунтаг улаан,
  • Хар повоор, давс.
  • Ногоон сонгино,

Хальсалсан хулууг үрүүлээр жижиглэж татсан мах, дотор өөхтэй нийлүүлэн шанз бэлтгэнэ. Энэ баншийг махны шөлөнд чанаж болгох ба шөлтэй нь аягалж жижиг хярсан ногоон сонгино цацаж өгнө.

Төмстэй банш

Орц:

  • Төмс 500 гр
  • сонгино 400 гр
  • шар тос 150 гр
  • давс
  • нунтаг улаан, хар повоор.

Төмсийг хальстай нь чанаж болгосны дараа хальсыг хуулж нухалж бяцлаад тос, татсан сонгинотой хольж шанз бэлтгэнэ. Усанд 8-10 минут чанаж болгоно.

Мөөг, манжинтэй банш

Орц:

  • Жижиглэж хэрчсэн шинэ буюу давсалсан мөөг нэг аяга,
  • дунд зэргийн хэмжээтэй нэг ширхэг манжин,
  • хоолны 2 халбага хэрчсэн сонгино, давс.

Мөөгөө тосонд хуурна. Манжинг махны машинаар татна. Мөөг, манжин, сонгиноо нийлүүлж амт тохируулан шанз бэлтгэнэ.

Байцаа төмстэй банш

Орц:

  • Төмс 500,
  • байцаа 250,
  • булцуут сонгино 125,
  • ургамлын тос, давс.

Чанаж болгоод жижиглэсэн төмс, буцламгай усанд шалзалсан дарсан байцаа, түүхий сонгиныг нийлүүлж амт тохируулан шанз бэлтгэнэ. Энэ баншийг зөөхийтэй хольж хэрэглэнэ.

2016-10-17T22:46:34+00:00 2016 оны 04-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment