Оконами яки буюу Япон пицца

Home/Зөвлөгөө/Оконами яки буюу Япон пицца

Оконами яки буюу Япон пицца

OkonomiyakiОконами яки нь бинтэй төстэй Японы үндэсний хоолны нэг бөгөөд  өөрөөр хэлбэл Японы пицца юм. Энэхүү пиццаг хийхдээ улаан буудайн гурил, тос, давс, хөрөнгө болон хачир шанз орно. Япон  пиццаг хийхэд тусгай жор дагалгүгээр өөрийн дуртай хачир,шанз,ааг амттанг сонгож болдог онцлогтой.

Саванд 100 гр гурил, цайны хагас халбага хөрөнгө, бага зэрэг давс хийж, 150 мл ус гоожуулан хийж нар зөв тасралтгүй хутган шингэн зуурмаг бэлтгэж  30 минут амраана. Зуурмагаа амраах завсар шанзаа бэлтгэнэ.  Үүнд: Байцаа  100гр ,бага зэрэг цагаан гаа, улаан чинжүү, өндөг  1ш, гахайн мах  50гр орно.

Байцааг жижиг  дөрвөлжин хэрчиж гаа, нунтаг чинжүүгээр амт тохируулсны дараа түүхий өндөгөө нэмж сайтар хутгана. 180-190 хэм хүртэл халаасан хайруулын тавагт тос хийнэ. Бэлтгэсэн зуурмагаа нухаж  2  хуваагаад  нэг нь дунджаар  15см голчтой байхаар дугуйлан элдээд хайруул дээр жигд дэлгэнэ. Үүн дээрээ гахайн нимгэн далбагар зүссэн  3-4ш мах,байцааны шанзаа зулж тавиад үлдсэн зуурмагаа бүтээнэ. Гахайн махны оронд үхэр, хонь, хавч зэрэг далайн амьтны мах ч байж болно. Пиццаг эргүүлэхдээ аль болох өргөн, хавтгай хусуур хэрэглэх нь зохимжтой. Бэлэн болсон пиццан дэээрээ улаан лоолийн сүмс эсвэл кетчуп дусааж идвэл бүр амттай байх болно.

2016-10-17T22:48:14+00:00 2014 оны 09-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment