Нүдээ хэрхэн хамгаалах вэ?

//Нүдээ хэрхэн хамгаалах вэ?

Нүдээ хэрхэн хамгаалах вэ?

Хүний нүд ямар үүрэгтэйг бид сайн мэддэг хэрнээ тэр бүр хамгаалж, арчилж чаддаггүй. Иймд та бүхэнд нүдээ protect your eyesхамгаалах энгийн хэрнээ хамгийн ашигтай, оновчтой зөвлөгөөг хүргэж байна.

Элс, шороо, тоос зэрэг нь ихэвчлэн доод дээд зовхинд ордог. Энэ үед нүдээ нухаж, арчиж хэрхэвч болохгүй. Гадны биетийг алчуур, хөвөнгөөр авах гэж оролдох бүр ч хэрэггүй. Хэрэв оролдсон тохиолдолд эвэрлэг бүрхүүл буюу нүдний гадна талын тунгалгийг гэмтээх аюултай. Харин үүний оронд хэдэн секунд нүдээ анивчихад нулимстай хамт гадагшилдаг.

Хэрэв ингээд гарахгүй бол усаар угаасны дараа нүдээ зүүн, баруун тийш хөдөлгөөрэй. Мөн нүдээ угаахдаа дусаагуураар, зүүгүй цэвэр тариураар, аягатай үс гэх мэт гурван янзаар угаадгийг санаарай.

Таны нүдэнд орсон гадны биет гарсан ч торж байгаа мэт мэдрэмж төрж болно. Нүднээс гадны биет гарсны дараа бактерын эсрэг, үрэвсэл намдаах зорилгоор левомецитины 0.25 хувь, альбуцидын 20 хувийн уусмалыг эхлээд 3-5, дараа нь 5-7 удаа үргэлжлүүлэн дусаагаарай. Хэрэв хэдэн цагийн дараа нүд чинь улайж, нулимс гоожих, нуухдах шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид яаралтай хандаарай.

Химийн түлэгдэлт

Бидний өдөр тутам хэрэглэдэг аяга, таваг угаагч, хивс, хивсэнцэр цэвэрлэгч нь хүний нүдэнд орвол маш хурдан хугацаанд түлдэг. Хэрэв химийн дээрх бодис нүдэнд чинь орвол маш хурдан, их хэмжээний усаар угаагаарай. Мөн юугаар гэмтсэнийг мэдэж байгаа бол өөрөөр хэлбэл, хүчлийг шүлтээр, шүлтийг хүчлээр угаах хэрэгтэй бөгөөд бактерын эсрэг эм дусаахаа мартаж болохгүй.

Компьютероос үүдсэн ядаргааг яаж тайлах вэ?

Компьютерийн ард суусан хүн доороос дээш, эсвэл урагш байнга хардаг учир нүдний булчингууд их ядардаг байна. Гэрлийн урсгал нь нүдний торлогийг өрөөр хэлбэл нүдний арын гэрэл хүлээн авах хэсгийг их цочроодог аж. Ажилдаа хэт их шамдсанаас хүн нүдээ цавчих нь багасч үүнээс гадна нойр, ой санамж муудах, хоолны дуршил багасах, толгой өвдөх, хэт мэдрэмтгий болох гэх мэт зовиур илэрдэг байна.

Харин эдгээр асуудлаас зугтахын тулд том хүн 45, хүүхэд 15 минут суугаад 20 минут амрах ёстой аж. Амралтын 20 минутын хугацаанд зурагт үзэж, ном уншиж болохгүй. Суугаа эсвэл хэвтээ байдалд 5-7 минут нүдээ аньж алгаараа бага зэрэг дарж өгч нүдээ баруун зүүн тийш, диогнальдах байдлаар сайн хөдөлгөөрэй. Ингэх нь таны компьютероос үүдсэн ядаргааг төгс тайлах болно.

2016-10-17T22:48:38+00:00 2014 оны 04-р сарын 06|Зөвлөгөө|

Leave A Comment