Нэрс

Нэрс

blueberrieНэрс нь Хангайн ба ойн бүсэд ургадаг 25-40 см өндөр, цайвар ногоон өнгийн навчтай, мөлхөө үндэслэг иштэй сөөг хэлбэрийн ургамал бөгөөд жимс нь 6-р сарын сүүлчээр үндэслэж,  40-50 хоногт боловсорч гүйцнэ. Нэрсний жимс хөх ягаан, хар өнгөтэй, гонзгойдуу зууван хэлбэртэй, амттай сайхан шүүстэй.   Нэрс нь дотроо хөх   хар гэж жимсний өнгөөр ялгагдах боловч жимсний найрлагаараа хоорондоо бараг ялгаагүй. Хөх нэрс ойн ба тагийн бүсийн шилмүүст ой, бургасан шугуй, ширэнгэтэй газар ургадаг бол хар нэрс ногоон хөвдөт нарс, хар мод, гацууран ойд ургасан байдаг. Нэрсийг зөвхөн гараар түүнэ.

Жимсэнд:

  • Сахар 6,5%
  • Нимбэгний хүчил 1%
  • С амин дэм 41,7 мг/%
  • Каротин
  • А аминдэм
  • Будагч бодис
  • Пектин ихээр агуулдаг байна.

Жимсгэнийг хатааж, хөлдөөж мөн сайн чанарын дарс, ундаа, шүүс, кисель зэрэг бүтээгдэхүүн хийж нөөшлөн амин дэмийн хэрэгцээг хангах боломжтой. Нэрсний навчийг зөв хатааж бодисын солилцоог сайжруулах, цус тогтоох, үрэвслийн эсрэг, өвчин намдаах шээс хөөх, ханиалгах үед эм болгон хэрэглэдэг. Нэрсний жимсгэнээс шүүсийг ялган авч шүүс, ундаа, дарс хийж, үр хальсаар төрөл бүрийн чанамал мөн цэлцэгнүүр, кисель хийж хүнсний будаг гарган авдаг. Жимсгэнэ нь хадгалалт, тээвэрлэлт муу даадаг тул шууд хөлдөөх, хатаах, сахаржуулдаг боловч голдуу халууны боловсруулал хийн нөөшилдөг. Нэрсний жимс нь үрэвсэл эсэргүүцэх /антисептик/ үйлчилгээтэй ба түүний найрлаганд байдаг пектин, аминдэм, глюкозид төрөл бүрийн органик хүчлүүд нь эмчилгээний чанарыг илтгэнэ. Нэрсийг дотор эрхтний хямрал, хүчил шүлтийг тэнцвэржүүлэх, чихрийн шижин, үе мөчний зэрэг өвчинд уламжлалт аргаар жимсгэнэ болон өөрөөр нь хийсэн бүтээгдэхүүнээр хэрэглэдэг.

Эмчилгээнд

Мэнгэр євчтэй хvн уулын нэрсийг битvv саванд нэг аягыг ёотон, шар тостой хийгээд тогоотой усанд битvv жигнэж, уураг шиг болтол нь буцалгаад бvлээнээр нь ууна. Yvнийхээ дараа наранд толгойгоо халаахгvй хэвтвэл эдгэнэ.
Уушигны архаг євчтэй хvн нэрс, чацаргана мэтийн жимсийг цагаан гvvний тvvхий сvvнд хийж исгэн 15 хоног уухад бие мэдэгдэм сайжирдаг.
Нэрс нь ходоодны хvчил багадсан єнгєц vрэвсэл, ялангуяа гэдэс эвгvйцэх, элэгний vрэвсэл, vе мєчний хэрэх, бєєрний чулуу, арьсны євчнvvдийн vед сайн эм болдог. Yvний тулд хоёр аяга буцалсан усанд цайны халбагаар 3-4 удаа хийж 4-5 цаг тавьж хандлан аяганы дєрєвний нэгээр єдєр 4-5 удаа ууна.
Мєн нэрс цусан суулга, гэдэсний хижиг, сахуугийн євчин vvсгэгчийг vхvvлдэг учир цайны дєрвєн халбага нэрсний vрийг нэг аяга буцалсан усанд хийж тасалгааны халуунд 8 цаг байлгасны дараа бvтэн єдєрт нь багтаан уудаг.
Єтгєн хатдаг хvн шинэхэн нэрсийг удаан хугацаагаар хэрэглэхэд єтгєн хатахаа болино.

“Эрчүүдийг байлдан дагуулах 38 жор”-с 2007 он

2016-10-17T22:50:10+00:00 2013 оны 03-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment