Нэрс жимсний мод тарьцгаая!

Home/Зөвлөгөө/Нэрс жимсний мод тарьцгаая!

Нэрс жимсний мод тарьцгаая!

Нэрс нь 25-40 см өндөр, цайвар ногоон өнгийн навчтай, мөлхөө үндэслэг иштэй сөөг хэлбэрийн ургамал. Нэрсний жимс нь хөх ягаан, хар өнгөтэй боловч жимсний найрлага амтаараа бараг ялгарахгүй гонзгойдуу зууван хэлбэртэй амттай шүүслэг жимс юм. Хөх нэрс нь ойн ба тайгийн бүсийн шилмүүст ой бургасан шугүй, ширэнгэтэй газар ургадаг бол хар нэрс ногоон хөвдөт нарс, хар мод гацууран ойд ургадаг.

Туршилтын талбайн хөрс боловсруулалт:

Туршилтын талбайн хөрсийг хаврын хагалгаагаар 20-25 см гүн хагалж 2 чиглэлд цантай дискээр боловсруулан хөрсөө бутлаж, жижиглэн гар багажаар тэгшлэн засаж тогоо бэлдэнэ.

Суулгац тариалах агротехник:

Урьдчилан бэлтгэж усалсан 50 см диаметртэй 20 см гүнтэй нүхэнд бууц бордоог хийж эгнээ хооронд 2.5 м, ургамал хооронд 1.0 м зайтайгаар тариална. Тариалтыг 5-н сарын эхний 10 хоногт хийж гүйцэтгэнэ. Тарилтын дараа тогоонд нь усалж, эгнээнүүдийг хар өнгийн нийлэг хальсан хучлагаар хучвал, ургалтанд илүү сайн нөлөөтэй.

Тарих үеийн бордоо:

Тарихын өмнө нийт талбайд 40 тн/га нормоор тооцож малын бууцаар үндсэн бордоог  хийсэн мөн тарих үед нэг суулгацанд 0.5 кг био ялзмагаар бордоно.

Ургамал ургалтын үеийн усалгаа:

Зуны ургалтын хугацааны усалгааг дуслын усалгаагаар хийвэл усалгаа нь ургамал бүрийн үндэсний хэсэгт хүрч усалдаг давуу онцлогтой.

2019-05-23T16:00:54+08:002019 оны 05-р сарын 23|Зөвлөгөө|

Leave A Comment