Нохойн хошуу

Home/Зөвлөгөө/Нохойн хошуу

Нохойн хошуу

 Нохойн хошуу/ Rosa rugosa/ гэж бидний нэрлэж заншсан сєєг нь єргєст зэрлэг сарнайн терлийн ургамал бєгєєд манай гаригийн хойд хэсгийн сэрvvн, сэрvvвтэр хvйтэн, дулаавтар уур амьсгалтай нутагт элбэг ургадаг байна. Монгол оронд бол Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол дагуур, Ховд, Дундад халх, Дорнод монгол, Говь – Алтайн тойргуудад хар мод, нарс, хусан ой, түүний хормой, ой нуга, цоорхой асга хад, бут сөөгөн дунд ургана. Салаа мөчир нь жижиг нарийхан шулуун өргөсүүдээр битүү бүрхэгдсэн цайвардуу бор хүрэн өнгийн холтостой 2 м өндөр бут ургамал.Нохойн хошууны сєєг нь тод улаан, ягаан, цагаан єнгийн сайхан анхилуун vнэртэй цэцэглэдэг, гоёмсог, vзэсгэлэнтэй ургамал юм. Ийм ч учраас бvр эртнээс хvмvvсийн анхаарлыг татан манай тооллын ємнєх VI-II зууны vед анх тарималжуулах ажлыг хийж эхэлжээ. Гиппократын vеэс (манай тооллын ємнєх V-VIзуун) нохойн хошууны жимсгэнийг эмчилгээний vнэт ургамал гэж vзэх болсон байна. Эртний грекчvvд нохойд хазуулсан хvн хэрэглэхэд хамгийн сайн эм байсан тул нохойн хошууг “Нохойн сарнай” гэж нэрлэдэг байжээ. Манай орны хувьд 10 орчим тєрєл зvйлийн нохойн хошуу байдаг.Монголчууд Нохой хошуу цэцэглэхэд зун цаг ирлээ хэмээн үздэг бөгөөд Улаанбаатарт олон жилийн ажиглалтаар 6 сарын 2-ны үед нохой хошуу цэцэглэж 8 сарын сүүл, 9 сарын эхээр үр жимс нь боловсродог ажээ.Нохойн хошуу витаминаар баялаг.

Жимсэнд нь 4-10% аскорбины хүчил, 12-18 мг% каротин, 0,03 мг% витамин, 18% хүртэл сахар, 4,5% аргаах бодис, органик хүчил 2% агуулагдана. Витамин В2 , К1 , Р тус тус байна. Үр нь өөх тос, каротин, витамин Е-гээр баялаг. Үр жимсийг 8-9 сард бүрэн боловсорсон үед түүнэ. Хатсан жимс бөмбөлөг, зууван хэлбэртэй 0,7-3 см урт, 0,6-1,7 см голчтой, гадна хальс нь хорчгор, гялалзсан улаан, хүрэн өнгөтэй. Жимс нь дотроо модлог бүрхүүлтэй, үслэг хатуу үрүүдтэй.

Нохой хошууны ач тус

Үр жимс ба эмчилгээний бэлдмэлүүд нь бие махбодийн исэлдэн, ангижирах процессыг нэмэгдүүлэх, цусан дахь холестерины хэмжээг багасгах, эдийн нөхөн төлжилтийг сайжруулах, судасны ханын нэвчимтгий чанарыг нэмэгдүүлнэ. Ус давс, нүүрс усны солилцооны өөрчлөлт, витамин дутагдах үед тустай.  Амьсгалын замын Амны хөндийн салст бүрхэвчийн үрэвсэл /стоматит, пародонтит/, Ангина (хоолойн бах) Дээд замын эмгэг (хамар, залгиур, дунд чихний үрэвсэл) Ханиад, томуу Зүрх судас, цусны системд: Судас хатуурах, Цус харвах, Чихрийн шижин, Мэдрэл, Аминдэм, тэжээлийн дутагдалд: Үе мөч өвдөх, хэрлэг, Хавагнах, Хоол боловсруулах эрхтэнгийн үйл ажиллагаа, Бөөрний чулуу, Гэдэс гүйлгэх, өвдөх, Гэдэс дүүрэх,  Давсагны хүүдийнд элс, чулуу үүсэх, Өтгөн хатах,  Ходоод цанхайж өвдөхөд нохойн хошууг эмийн журмаар хэрэглэдэг ажээ.

Нохойн хошуун бүтээгдэхүүнүүд

Нохойн хошууны үр жимснээс ханд, үрэл, цай, витаминжуулсан сироп бэлтгэж витамин дутагдлын чийг бам өвчин, халдварт өвчнүүд, бөөрний өвчин, толгойн өвдөлт, яс хугарах зэрэгт хэрэглэж болно.

Та бүхэн энэ гайхамшигтай үрт ургамлыг өдөр тутам хэрэглэж заншаарай. Баярлалаа.

2016-10-17T22:50:49+00:00 2012 оны 11-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment