Нойр булчирхайн /pancreas/ үрэвслийн үеийн хооллолт

Home/Зөвлөгөө/Нойр булчирхайн /pancreas/ үрэвслийн үеийн хооллолт

Нойр булчирхайн /pancreas/ үрэвслийн үеийн хооллолт

PancreasСүүлийн үед нойр булчирхайн үрэвсэл өвчин элбэг тохиолдох болсон. Энэ өвчнөөс сэргийлэх талаар та бүхэнд бяцхан зөвлөгөө өгье.

Нойр булчирхайн үрэвслийн шалтгаан:

–          Ходоод 12 нугалаа гэдэсний шалтгаан

–          Элэг цөсний өвчин

–          Хэт хурц, өөх тостой хоол хэрэглэх

–          Нэг дор хэт их идэх

Нойр булчирхайн үрэвслийн үед хоолыг зөв сонгон хэрэглэх нь маш чухал юм.

Үүнд :

–          Мах, загас, ээдэм зэргийг бага хэрэглэж, уургийн хэрэглээг нэмэгдүүлж болно.

–          Амархан шингэдэг нүүрс ус болох элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг зүйлийг бага хэрэглэнэ.

–          Ходоодны шүүсний ялгаралтыг ихэсгэдэг төрөл бүрийн мах, загас, ногооны шөл хандыг хэрэглэхгүй байх.

–          Ходоодны салст бүрхэвчийг цочроохгүй бантан, зутан, нухаш байдлаар хоолыг бэлтгэнэ.

–          Нэг дор хэт их идэхээс зайлсхий.

Хэрэглэж болох хүнс :

–          1.2-р гурилын талх, бага зэрэг хатаасан байдлаар өдөрт 200-300гр.

–          Байцаанаас бусад бүх төрлийн ногооны шөл, будаа, гоймонгийн шөлийг бага зэрэг цөцгийн тос, зөөхий нэмж хэрэглэж болно.

–     Өөх тос багатай төрөл бүрийн махыг машиндаж котлет, нухаш бөөрөнхий махыг ууранд болгох буюу чанах зэргээр бэлтгэж хэрэглэнэ.

–          Сүүг шингэлж хярам байдлаар, ээдэм, бяслаг, тараг зэрэг цагаан идээг байнга хоол хүнсэндээ  хэрэглэвэл сайн.

–          Байцаа, манжин, улаан лууванг хэрэглэхээс түр зайлсхий.

2016-10-17T22:50:11+00:00 2013 оны 03-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment