Нойргүйдэлд хүргэдэг 5 шалтгаан

Home/Зөвлөгөө/Нойргүйдэлд хүргэдэг 5 шалтгаан

Нойргүйдэлд хүргэдэг 5 шалтгаан

sleeplesОрондоо эрт орсон ч эргэж хөрвөөгөөд, тохьтой унтаж чадахгүй байсаар үүр цайлгаж байгаа юм биш биз. Тийм бол танд доорх муу зуршлуудаас байгаа эсэхийг шалгаарай.

Шөнөдөө шар шувуу, өглөөдөө болжмор болох

“Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсоно” гэсэн ардын маань үг бий нь бий. Сэтгэлзүйчид хүмүүсийг ажиллах, амрах цагийн хуваариас нь шалтгаалан “шөнийн шар шувуу”, “эртэч болжмор” хэмээн ангилдаг. Хэдий танд ажлын ааг амтагдсан ч энэ хоёр “жигүүртэн”-ий шинжийг хоёуланг нь зэрэг агуулах гэж өөрийгөө ядаргаанд бүү оруулаарай.

Унтахын өмнө орондоо заавал ном унших

Энэ бол өнөөгийн эмэгтэйчүүдэд төдийгүй эрчүүдэд түгээмэл дэлгэрсэн зуршил билээ. Энэ нь алсдаа таны бие махбодийг номын хэдэн бүлэг дуусгахаас нааш унтаж чаддаггүй зуршилд сургах муу талтай. Тиймээс орой унтахын өмнө өөрийн нойрыг хүргэх төдийд л уншиж суугаарай. Үгүй бол “шөнийн 11 цаг бол уншлагын цаг юм” гэсэн тохиргоо таны биед суурилчихна.

Шөнийн цагаар интернетээр хэсэх

Компьютерийн тань дэлгэцний гэрэл унтахад бэлтгэгдээд байсан тархийг тань бүүр сэргээж орхидог. Ялангуяа сүүлийн үеийн охид бүсгүйчүүд маань нэг интернетэд суухаараа гарахаа ор тас шахуу мартаж орхидог. Өдөр ирэх тусам цахим хуудсанд төрөл бүрийн сонирхолтой мэдээллүүд дүүрээд байгаа болохоор салахын аргагүй амттай санагдах нь мэдээж. Гэвч оройн 7 цагаас хойш хоол идэлгүй дэглэм барьдаг шигээ, шөнө электрон ертөнцөөс өөрийгөө тусгаарлаж тархиа амраагаарай.

Орныхоо дэргэд тод гэрэлтэй сэрүүлэг байрлуулах

Тод гэрэл таныг харанхуйд унтахаар нүдээ аньсан ч зовхинд нөлөөлж, унтуулдаггүй талтай. Тиймээс унтлагынхаа өрөөг аль болох харанхуй, тайван, элдэв хурц өнгөгүй, намуухан байлгаарай. Харин бүдэг ногоон фосфор хүний тархийг улам амрааж, нойр хүргэдэг гэнэ шүү.

Унтахын тулд хэтэрхий хичээх

“Би унтмаар байна. Унтаад өг л дөө” гэсэн бодлоор дүүрэн орондоо орсон хүн хэзээ ч хэвтсэн даруйдаа гүн нойронд автана гэж үгүй. Мөн унтахынхаа өмнө амьдралын хүнд хэцүү асуудлыг тунгаан боддог зуршлаа хаягтун. Шөнийн цагаар хүний тархи унтахад зориулагдсан байдаг учир аливаа асуудалд зөв гарцыг олоход тийм ч тохиромжтой цаг биш юм. Тиймээс бүгдийг мартаад, оюун санаагаа цэвэрлэвэл өглөө нь жаргалтай нь аргагүй сэрэх болно гэдгийг санаарай.

болод.мн

2016-10-17T22:48:37+00:00 2014 оны 04-р сарын 09|Зөвлөгөө|

Leave A Comment