Орц: 4 хүн
- Лууван 1 ш
- Улаан сонгино 1 ш
- Сельдерь 150 гр
- Сармис 1 хумс
- Оливийн тос 2 халбага
- Бекон 50 гр
- Татсан мах 300 гр
- Махны шөл 150 мл
- Лаазалсан томат 400 гр
- Давс, нунтаг хар перец
- Бөөрөнхий хар перец 1 х/х
- Шпагетти 400 гр
Хийх арга:
- Луувангаа жижиг дөрвөлжин, сонгино сармисаа жижиглэн хэрчинэ. Мөн сельдерийг хэсэгчлэн хэрчинэ.
- Гүнзгий саванд оливийн тосоо халаагаад сонгино сармисаа шаргал болтол шарна. Беконоо хэрчээд сонгино, сармис дээрээ нэмж хийгээд 5 минут шарна. Дээрээс нь лууван, сельдерээ хийж бага зэрэг шарна.
- Шарсан ногоо руугаа татсан махаа хийж 5 минут хутгаж шарна. Дээр нь шөлөө хийгээд томатоо нэмнэ. Давс, перцээр амтлаад дахин 20 минут жигнэнэ.
- Шпагеттиг их хэмжээний давстай усанд чанаад зайлна. Гоймонгоо махан дээрээ тавиад 3 минут халаагаад таваглана.
100 шилдэг хоолны жор-с
Leave A Comment