Ногоотой шарсан загас

//Ногоотой шарсан загас

Ногоотой шарсан загас

fried fishОрц: 4 хүн

  • Загасны ясгүй мах 500-600 гр
  • Амтат шар чинжүү 1 ш
  • Хаш 1 ш
  • Хурган хулуу 1 ш
  • Улаан лооль 4 ш
  • Сонгино  1 ш
  • Сармис  2-3 хумс
  • Гурил  2 х/х
  • Ургамлын тос 2 х/х
  • Оливын тос 2 х/х
  • Томатны паст  1 х/х
  • Ногооны шөл 1 шилэн аяга
  • Цагаан будаа 1 шилэн аяга
  • Давс, перец, гоньд

Хийх арга:

  1. Чинжүү, хулуу, хаш, лоолийг угааж, хатаагаад хашийг шоо, чинжүүг дэрс, хулууг цагираг, лоолийг хумсалж тус тус хэрчинэ.
  2. Сонгино, сармисыг хальслаад жижиглэн хэрчиж оливын тосонд 5-7 минут хуураад дээр нь томатны паст, шөл, хэрчсэн ногоонууд, давс, перец нэмж буцалгаад дунд зэргийн гал дээр 10 минут чанана.
  3. Цагаан будааг давстай усанд 20 минут чанана. Загасны махыг порцлон хувааж давс, перец цацаж гурилд өнхрүүлнэ.
  4. Том хайруулын тавганд ургамлын тос хийж халаагаад загасны махаа хийж 2 талаар нь эргүүлэн тус бүр 4-5 минут шарж болгоно.
  5. Бэлэн болсон загасны махыг таваглаж ногоо, будаагаар хачирлаад яншуйгаар чимэглэнэ.

Гэр гэртээ тогооч сэтгүүл №01 /2014/

2016-10-17T22:48:55+00:00 2014 оны 02-р сарын 06|Зөвлөгөө|

Leave A Comment