Ногоотой тахианы шөл

//Ногоотой тахианы шөл

Ногоотой тахианы шөл

zurag34Япон эзэгтэй нарын хийх дуртай энэ хоолыг бэлтгэхийн тулд тахианы гуяны махыг жижиглэн хэрчинэ. Мөн улаан, цагаан лууван тус бүрээс 40 граммыг авч савхан хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Цагаан вандуй 30 грамм, хагас болгосон загас, мөөг, яншуй хэрэгтэй болно.

  1. Гурван аяга ус саванд хийж буцалгаад тахианы махаа нэмнэ. Махаа бага зэрэг чанагдахаар нь лууван хийж хутгаарай.
  2. Дараа нь вандуй мөөгөө хийж болгоод эрдэнэ шишийн сүмсээр амтлаарай.
  3. Дээрээс нь яншуйгаа нэмээд хэдэн минут буцалгасны дараа гурван халбага төмсний гурилыг гурван халбага хүйтэн усанд зуураад шөлөн дээрээ хийж, өтгөртөл нь хутгана.
  4. Өөр нэг саванд үдон буюу тахианы шөлөө хийж, сүмсээр амтална.
  5. Гоймонтой шөлөө том савтай өтгөн шөлөн дээрээ нэмж амталвал таны ширээн дээр Анкаке-үдон нэртэй япон хоол бэлэн болно.
2016-10-17T22:46:37+00:00 2016 оны 03-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment