Ногоотой гахайн шөл

//Ногоотой гахайн шөл

Ногоотой гахайн шөл

45Орц:

  • Гахайн яс 100 гр
  • Гахайн мах 60 гр
  • Шинэ байцаа 40 гр
  • Төмс 100 гр
  • Лууван 20 гр
  • Яншуй 30 гр
  • Бөөрөнхий сонгино 20 гр
  • Давсалсан өргөст хэмх 30 гр
  • Цөцгий 10 гр
  • Повоор, Лаврын навч, давс

Хийх арга:

  1. Байцаа бөөрөнхий сонгиныг нарийнхан дэрс хэлбэртэй, төмсийг гонзгой дөрвөлжин хэрчиж, цөцгийн тосонд хуурна. Өргөст хэмхийг хальс, үрийг нь цэвэрлээд дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ.
  2. Бэлтгэсэн шөлөнд хэрчсэн байцайгаа хийж хэд буцалгаад хуурсан ногоо төмс зэргийг нэмж буцалж эхэлснээс нь хойш 25-30 минутын дараа өргөст хэмхийг хийнэ.
  3. Шөл бэлэн болохоос 5-10 минутын өмнө лаврын навч, повоор, давс, өргөст хэмхийн шүүс зэргийг хийж амт оруулна. Бэлэн болсон шөлийг таваглаад 1 зүсэм гахайн мах, цөцгий хийж өгнө.
2016-10-17T22:48:02+00:00 2014 оны 11-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment