Ногоотой бялуу

//Ногоотой бялуу

Ногоотой бялуу

????????????????????????????????????????????????????????????????????????????????Орц : (6-8 порц)

  • Мөөг 200 гр
  • Хулуу 1 ш
  • Улаан лооль 2 ш
  • Сонгино 1 ш
  • Давстай бутрамтгай жигнэмэг 320 гр
  • Маргарин 4 х/х
  • Өндөг 3 ш
  • Сүү 250 мл
  • Гурил 1 х/х
  • Үйрүүлсэн бяслаг 2 х/х
  • Базилик 10 гр
  • Яншуй 10 гр
  • Нунтаг хар перец, давс

Хийх арга :

  1. Мөөгийг жижиглэж хэрчээд дунд зэргийн гал дээр тасралтгүй хутгаж хэсэг хуурч байгаад жигнэмэг нэмж хутгана. Уг хольцоо гүнзгий ёроолтой тэвшинд хийж гадаргууг нь тэгшлээд дээр нь хальсалж цэвэрлээд шоо хэлбэртэй хэрчсэн сонгино, хулуугаа тараан тавьж дээгүүр нь хэрчсэн улаан лоолио тавина.
  2. Өндөг, гурил, сүү, давс, перец жижиглэж хэрчсэн яншуйг нийлүүлж хутгаад тэвштэй мөөгрүү хийж дээгүүр нь бяслаг цацаад 160 хэмд 25-35 минут жигнэнэ.
  3. Бэлэн болсон ногоотой бялууг халуунаар нь ширээнд өгнө.

 

 

 

 

 

 

 

 

2016-10-17T22:48:00+00:00 2014 оны 11-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment