Ногоон Щи

Home/Зөвлөгөө/Ногоон Щи

Ногоон Щи

zelyonye-shhiОрц: 5 хүн

o   Чанасан өндөг 3 ш

o   Лууван 2 ш

o   Сонгино 1 ш

o   Халгай, бууцай 0,3 кг

o   Ногоон сонгино, яншуй 0,3 кг

o   Үхрийн мах 1 кг

o   Төмс 6 ш

o   Цөцгий, давс

o   Гич

Хийх арга.

  1. Махаа порцлон хэрчээд, ус нэмж буцалган давс нэмээд чанана. Ногоонуудыг жижиглэж хэрчинэ.
  2. Өндөгийг хальслаад таллан хэрчиж, шар уургийг нь ялгаж аваад цөцгий, гичтэй нийлүүлж хутгаад цагаан уурагны голд овоолон хийнэ.
  3. Буцалж буй шөлөн дээр хэрчсэн төмс лууван нэмж гүйцэд болтол нь чанаад 15 минутын дараа хэрчсэн ногоонуудаа нэмж хийгээд давс хийж амт тохируулна.
  4. Щиг таваглаад таваг бүрт шанзалсан өндөг тавьж ширээнд өгнө.

 

2016-10-17T22:48:12+00:00 2014 оны 10-р сарын 06|Зөвлөгөө|

Leave A Comment