Ногоон сонгино

//Ногоон сонгино

Ногоон сонгино

green-onionНэг хүний хэрэглэх сонгинын жилийн хэрэгцээ ¼ орчим нь ногоон сонгино байх ёстой. Манай орны Хангай, Хээр говийн бүсийн хаана ч горхи, худгийн усыг ашиглан сонгино тариалах ажлыг өргөжүүлж, янз бүрийн аргаар боловсруулж, хадгалах, хэрэглэх ажлыг эрчимтэй зохиох шаардлагатай байна. Хар үрийг нэг хоногийн өмнө 40-50°С усанд цаг дэвтээгээд 20-22°С дулаан газарт байлгана. Үрнээс цагаан соёо цухуйж эхэлмэгц түүнийг сэврээж, 1.5-2.5 см гүнд, эгнээ хооронд 45 см зайтай тарина.

Тариалахдаа өмнө нутгийн нөхцөлд зохицсон сайн чанарын үр гаргаж авах, дадлага, туршлагыг эзэмших явдал чухал бөгөөд энэ нь туслах аж ахуйдаа хүнсний ногоо тариалж байгаа хүмүүсийн гол шалгуур болдог байна. Гэрийн нөхцөлд болон туслах аж ахуйд ногоон сонгино ургуулахдаа хар үр, төл сонгино, таваарын урт болон булцуутай сонгиныг ашиглана. Хар үрээр тариалахдаа дээр дурдсан тарих аргыг хэрэглэнэ.

Таваарын сонгиноор ногоон сонгино ургуулахдаа хооронд нь шигүү нягт тариулж, хөрсийг чийгтэй байлгана. Төл сонгиныг хооронд нь 5см эгнээ хооронд 45 см зайтай 2-3см гүнд тариална. Услах болоцоотой талбайг намар хагалж өнжсөн бууц 15-20т/га, суперфосфат 3-4 ц/га, калийн давс 1-1.5 ц/га нормоор бордож хөрсийг тарилтад бэлтгэнэ. Ургах хугацаанд хог ургамлыг сайтар устган, хөрсийг зөөллөж байхын хамт 8-9 удаа услах хэрэгтэй. Төрөл бүрийн аминдэм, тэжээлийн бодисоор баялаг, 50°С хэм хүртэлх хүйтнийг даах чадвартай, үр цацсанаас хойш 3-4 жил дараалан ургуулж ногоон цоорыг нь авч ашиглаж болдог.

Үрийг хагалж бүрэн боловсрох үед нь хаягдалгүй хураан авч хадгална. Ногоон навчны урт 20-25см болсон үеэс эхлэн хүнсэнд хэрэглэнэ. Сонгины үрийг гаргаж авахын тулд эх сонгиныг намар шилж аваад 15-20°С-ийн дулаантай газар модон хайрцагт хадгалж өвөлжүүлнэ. Ногоон сонгино хурааснаас хойш 5-7 хоног 0-2°С дулаантай, 70-80%-ийн чийгтэй нөхцөлд хэрэглээний чанараа алдахгүй. Харин түүнийг удаан хугацаагаар хадгалж хэрэглэхийн тулд дараах аргуудаас сонгон хэрэглэж болно.

Сонгиныг давслахдаа ногоон навчийг нь хүйтэн усанд угаагаад 1-2см урттайгаар хэрчиж, 1зг сонгинонд 100гр шар лууван хэрчиж холиод шилэн саванд давс хийж (100гр усанд 4-5гр) 0-5°С харанхуй газарт 2-4 сарын хугацаанд хадгалан хэрэглэж болно.

Ногоон сонгиныг хатаахдаа хүйтэн усанд 30 мин норгоод нарийн уртаар хэрчиж нимгэн үеэр тараан сүүдэрт газар хатаагаад дараа нь талхны пийшинд хатаадаг байна. Дараа нь хүүдийг хийж хуурай газарт хадгална. Айл өрх, албан газрууд тухайн жилийн хэрэгцээт сонгиноо өөрсдөө тариалахын зэрэгцээ дараа жил тариалах үрээ нэг адил өөртөө бэлтгэдэг болох нь зүйтэй.

2016-10-17T22:49:13+00:00 2013 оны 11-р сарын 21|Зөвлөгөө|

Leave A Comment