Ногоон сонгино ургуулах арга

Home/Зөвлөгөө/Ногоон сонгино ургуулах арга

Ногоон сонгино ургуулах арга

Сонгины хар үрийг нэг хоногийн өмнө 40-50°С усанд цаг дэвтээгээд 20-22°С дулаан газарт байлгана. Үрнээс цагаан соёо цухуйж эхэлмэгц түүнийг сэврээж, 1.5-2.5 см гүнд, эгнээ хооронд 45 см зайтай тарина.

Тариалахдаа өмнөх нутгийн нөхцөлд зохицсон сайн чанарын үр гаргаж авах, дадлага, туршлагыг эзэмших явдал чухал бөгөөд энэ нь туслах аж ахуйдаа хүнсний ногоо тариалж байгаа хүмүүсийн гол шалгуур болдог байна.

Гэрийн нөхцөлд болон туслах аж ахуйд ногоон сонгино ургуулахдаа:

Хар үр, төл сонгино, таваарын урт болон булцуутай сонгиныг ашиглана. Хар үрээр тариалахдаа дээр дурдсан тарих аргыг хэрэглэнэ.

Таваарын сонгиноор ногоон сонгино ургуулахдаа:

Хооронд нь шигүү нягт тариулж, хөрсийг чийгтэй байлгана. Төл сонгиныг хооронд нь 5см, эгнээ хооронд 45 см зайтай, 2-3см гүнд тариална. Услах бололцоотой талбайг намар хагалж өнжсөн бууц 15-20т/га, суперфосфат 3-4 ц/га, калийн давс 1-1.5 ц/га нормоор бордож хөрсийг тарилтад бэлтгэнэ. Ургах хугацаанд хогийн ургамлыг сайтар устган, хөрсийг зөөллөж байхын хамт 8-9 удаа услах хэрэгтэй. Төрөл бүрийн аминдэм, тэжээлийн бодисоор баялаг, 50°С хэм хүртэлх хүйтнийг даах чадвартай, үр цацсанаас хойш 3-4 жил дараалан ургуулж ногоон цоорыг нь авч ашиглаж болдог.

Үрийг хагалж бүрэн боловсрох үед нь хаягдалгүй хураан авч хадгална.

Ногоон навчны урт 20-25см болсон үеэс эхлэн хүнсэнд хэрэглэнэ. Сонгины үрийг гаргаж авахын тулд эх сонгиныг намар шилж аваад 15-20°С-ийн дулаантай газар модон хайрцагт хадгалж өвөлжүүлнэ. Ногоон сонгино хурааснаас хойш 5-7 хоног 0-2°С дулаантай, 70-80%-ийн чийгтэй нөхцөлд хэрэглээний чанараа алдахгүй. Харин түүнийг удаан хугацаагаар хадгалж хэрэглэхийн тулд дараах аргуудаас сонгон хэрэглэж болно.

2016-10-17T22:51:01+00:00 2012 оны 08-р сарын 12|Зөвлөгөө|

Leave A Comment