Ногоон сонгинотой панкэк

Home/Зөвлөгөө/Ногоон сонгинотой панкэк

Ногоон сонгинотой панкэк

5646Орц : (4)

  • 2 стакан гурил
  • 2 стакан ус
  • 2 ш өндөг
  • 1 багц ногоон сонгино
  • Ургамлын тос
  • Давс
  • Перц
  • Соусанд :
  • ¼ стакан цуу
  • ½ амны халбага уксус (distilled white vinegar)
  • 1 ш ногоон сонгино (scallion), угааж цэвэрлээд жижиглэн хэрчсэн
  • 1 хумс сармис, арилгаад жижиглэж хэрчсэн
  • ½ амттаны халбага халуун чинжүүний үртэс (hot chili pepper flakes), хүсвэл
  • ½ амттаны халбага гүнжидийн тос (sesame oil)

Хийх арга :

  1. Томхон саванд гурил, ус, өндөгөө холиж хутган нийцүүлнэ. Жижиглэж хэрчсэн сонгиныхоо талыг нэмээд давс перецээр амтална. 10-15 минут байлгана. Хайруулын тавганд багахан тос хийгээд халаана.
  2. Халаасан хайруулын тавганд ¾ стакан зуурмаг хийгээд дээрээс нь хадгалсан ногоон сонгиноосоо тараан цацаад доод талыг нь болж шаргалттал 6-8 минут шараад эргүүлэн нөгөө талыг нь мөн шаргалтуулна.
  3. Пажеон бүрийг шарсаны дараагаар хайруулын тавгаа тостой салфеткаар арчаад дараагийн пажеоныг шарна. Энэ маягаар бүх зуурмагаа дуусгаад пицца маягаар 8 хэсэг хуваан бүх орцоо хольж бэлтгэсэн соусны хамтаар сервислэнэ.
2016-10-17T22:47:29+00:00 2015 оны 03-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment