Орц:
- Гурил 2 стакан
- Ус 2 стакан
- Өндөг 2 ш
- Ногоон сонгино 1 багц
- Ургамлын тос
- Давс, перец
Соусанд:
- Цуу ¼ стакан
- Уксус ½ амны халбага
- Ногоон сонгино 1 ш /жижиг хэрчсэн/
- Сармис 1 хумс /жижиг хэрчсэн/
- Халуун чинжүү ½ амны халбага
- Сахар ½ амны халбага
- Гүнжидийн тос 1 амны халбага
Хийх арга:
- Томхон саванд гурил, ус, өндөгөө хольж хутган зуурмаг бэлтгэнэ.Жижиглэн хэрчсэн сонгиныхоо талыг нэмээд давс, перецээр амталаад 10-15 минут байлгана.
- Хайруулын тавганд багахан тос хийгээд халаана. Халаасан тавгандаа зуурмаг хийгээд дээрээс нь хадгалсан ногоон сонгиноосоо тараан цацаад доод талыг нь шаргалттал 6-8 минут шараад, эргүүлэн нөгөө талыг нь мөн шаргалтуулна.
- Зуурмаг бүрийг шарсаны дараа хайруулын тавгаа тостой сальфеткаар арчаад дараагийн зуурмагаа шарна. Энэ маягаар бүх зуурмагаа 8 хэсэг хуваан бүх орцоо хольж бэлтгэсэн соусны хамтаар таваглана.
INFO TV №238 /2013/
Leave A Comment