Ногоон сонгинотой зайдас

Home/Зөвлөгөө/Ногоон сонгинотой зайдас

Ногоон сонгинотой зайдас

Орц: /4 хүнийхээр/

  • Төмс 600 гр
  • Тахианы шөл 400 мл
  • Сүү 200 мл
  • Ногоон сонгино 500 гр
  • Зайдас 4 ш
  • Нимбэгний шүүс 4 х/х
  • Хрен 3 ц/х

Хийх арга:

  1. Төмсийг давстай усанд бүтнээр нь чанана. Саванд цөцгийн тосоо хийж хутгаад дээр нь тахианы шөл, сүүг бага багаар хийж тасралтгүй хутган 5 минут буцалгана.
  2. Ногоон сонгиныг 1 см өргөнтэй, цагариг хэлбэртэй хэрчиж дээр бэлтгэсэн сүмсэн дээр нэмээд таглаж зөөлөн гал дээр 5 минут жигнэнэ. Зайдсыг нимгэн цагариг хэлбэртэй хэрчинэ.
  3. Чанасан төмсийг хальсалж мөн цагариг хэлбэртэй хэрчинэ. Төмс зайдсыг сүмсэн дээр нэмж хийгээд богино хугацаанд сайтар халаана.
  4. Нимбэгний шүүс, давс, перецээр амтлаад таваглана.
2016-06-24T10:14:51+00:00 2016 оны 06-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment