“Ногоон” салат

Home/Зөвлөгөө/“Ногоон” салат

“Ногоон” салат

011Орц : 1,5л дармал бэлтгэхэд :

  • Ногоон лооль 1 кг
  • Сонгино 500 гр
  • Кориандр 1 х/х
  • Анхилуун бөөрөнхий хар перец 5-10 ш
  • 1л давсны уусмалд:
  • 6%-ийн уксус 125 мл
  • Давс 2 х/х

Хийх арга :

  1. Буцалж буй усан дээр давс, уксус хийж 2 минут буцалгана. Лооль болон сонгиныг буцалж буй усанд 2 минут дүрээд гаргана. Дараа нь лоолийг хальсалж хэрчинэ. Сонгиныг цагираг хэлбэртэй хэрчинэ.
  2. Шилэнд перец, кориандраа эхэлж хийгээд дараа нь улаан лооль сонгиноо хийж дээр нь халуун давсны уусмалаа хийж дүүргээд тагийг нь тавьж, 0,5л-ийн шилтэй бол 10 минут, 1л-ийн шилтэй бол 20 минут тус тус жигнэж ариутгаад, шилийг гүйцэд таглаж харанхуй газарт хадгална.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016-10-17T22:47:48+00:00 2015 оны 01-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment