Ногоон ногоотой шөл

//Ногоон ногоотой шөл

Ногоон ногоотой шөл

89Орц:

  • Төмс 50 гр
  • Хурган чих 50 гр
  • Бууцай 100 гр
  • Сонгино 20 гр
  • Гурил 10 гр
  • Гахайн эсвэл үхрийн тос 15 гр
  • Цөцгий 10 гр
  • Өндөг 1-2 ширхэг
  • Давс

Хийх арга:

  1. Төмсөө нарийхан хэрчээд, бууцай, хурган чих, сонгиноо жижиглэн хэрчинэ. Буцалж байгаа усандаа эхлээд төмсөө, 10-15 минутын дараа сонгиноо, дараа нь хурган чих, бууцайгаа хийгээд 15-20 минут буцалгана.
  2. Буцалгасныхаа дараа давс, халуун ногоогоо хийнэ. Аягалахдаа шөлөн дээрээ цөцгий, бүхэл чанасан өндгөө тавина. Талхыг нарийн хэрчээд тавьж бас болно.
2016-10-17T22:47:35+00:00 2015 оны 03-р сарын 06|Зөвлөгөө|

Leave A Comment