Ногооны цэлцгий /vegetable jelly/

//Ногооны цэлцгий /vegetable jelly/

Ногооны цэлцгий /vegetable jelly/

vegetables-in-jellyОрц:

  • Царцмаг буюу желитан 30 гр
  • Ногооны шөл 1 л
  • Шинэ мөөг 500 гр
  • Хуурай цагаан дарс 75 мл
  • Нимбэгний шүүс
  • Шош цэцэгт байцаа
  • Перец
  • Лаврын навч

Хийх арга:

  1. Царцмагаа хүйтэн усанд дэвтээж, хөөтөл нь байлгана. Дараа нь гаргаж базаад ногооны халуун шөлөнд хийж сармис, лаврын навчаар амтлана. 30 минутын дараа царцмагаа шүүж аваад хөлдөөнө. Мөөгөө цэвэрлэж, нимбэгний шүүс, цагаан дарстай хамт буцалгасны дараа шүүрэн шанагаар шүүж аваад амны цаасан дээр тавина.
  2. Ногоог түрэг, шош, лууван, байцаа, гогодтой хамт давстай усанд хийж болгоод л амны цаасан дээр гаргаж тавина. Дараа нь энэ бүгдээ гялгар уутанд доорхи дэс дарааллаар хийж бооно.
  3. Гогод, шиш, лууван, цоохор майлз, мөөг (талыг нь) байцаа, мөөгний нөгөө талыг хийнэ. Дээрээс нь ногооны царцмагаараа амтлана. Дараа нь дахин гогод, ногоон шош, лууван гэх мэт дэс дараалалтай хийж царцмагаа асгах маягаар үргэлжлүүлнэ.
  4. Хоолоо хөргөгчинд хийж хонуулаад бэлэн болгоно. Гэхдээ ширээн дээр тавихаасаа өмнө халуун усанд сойгоод таваглаарай.

Эх сурвалж:  Ашигтай зөвлөгөө 3 , УБ 2009

2016-10-17T22:48:46+00:00 2014 оны 03-р сарын 05|Зөвлөгөө|

Leave A Comment