Орц: 2 шил /0,5 гр/
- Байцаа 1 ш
- Амтат чинжүү 2 ш
- Улаан сонгино 2 ш
- Нимбэг 2 ш
- Алимны уксус 300 мл
- Хүрэн сахар 200 гр
- Нунтаг цагаан гаа 1 ц/х
- Нунтаг гич 1 ц/х
- Бөөрөнхий анхилуун перец 1 ц/х
- Далайн давс 2 х/х
Хийх арга:
- Байцааны гадуур хальсыг хальсалж хаяад, жижиглэж хэрчинэ. Амтат чинжүүг таллаж хэрчээд үртэй голыг нь салгаж цэвэрлээд урт нарийхан хэрчинэ.
- Сонгиныг хальслаад тал цагираг хэлбэртэй хэрчинэ. Нимбэгний хальсыг маш нимгэн хальсалж аваад, шүүсийг нь шахаж гаргана.
- Бүх ногоо болон нимбэгний хальсыг саванд хийгээд дээр нь давс, нимбэгний шүүс цацаж хутгаад таглаж, сэрүүн газарт 1 цаг тавина. Дараа нь хөргөгч рүү хийж 3-6 байлгана.
- Бөөрөнхий перецийг ууранд хийж нүдэж нунтаглана. Саванд сахар болон бусад амтлагчдаа хийгээд дээр нь уксус нэмж хутгаад буцалгана.
- Давсалж амталсан ногооны шүүсийг нь сайтар дарж нухаж гаргаад, буцалж буй амтлагчтай усан дээр хийж хутгаад зөөлөн гал дээр 10 минут чанана.
- Галыг нь нэмээд буцалмагц нь шилнүүдэд хуваан хийж таглана. Энэхүү дармалыг 2 хоногийн дараа хачир мөн махны хачир маягаар хэрэглэж болно.
Leave A Comment