Ногооны сүмстэй шарсан загас

//Ногооны сүмстэй шарсан загас

Ногооны сүмстэй шарсан загас

222Орц : 2 хүн

  • Загасны цул мах 500 гр
  • Ургамлын тос 2 х/х
  • Нухаш сүмсэнд : амтат улаан чинжүү 2 ш
  • Бөөрөнхий сонгино 2 ш
  • Ногооны шоон шөл 1 ш
  • Цөцгий 100 гр
  • Дарс
  • Кайнский перец, давс
  • Чимэглэлд : шар болон ногоон амтат чинжүүний хэрчим
  • Тимьян эсвэл яншуй

Хийх арга :

  1. Чинжүүний үр голыг цэвэрлэж угаагаад жижиглэн хэрчинэ. Сонгиныг цэвэрлэж жижиглэн хэрчинэ. 100 мл усанд дарс нэмж буцлах хүртэл халаагаад үүндээ хуурай шөлөө хийж сайтар хутгана.
  2. Дээр нь сонгино болон чинжүүг нэмж 15 минут орчим зөөлөн галаар буцалгаж гаргана. Ногоог шөлөнд нь нухашлаж өгөөд дээр нь цөцгий нэмж давс, кайенский перец тохируулан хийж амтална.
  3. Загасны махыг хувилан хэрчиж ургамлын тос шүршээд давс, перец цацаж халаасан хайруулд тал бүрээс нь шарж болгоно.
  4. Тавагт бэлтгэсэн ногооны нухашин сүмсээ хийж дээр нь шарсан загасаа тавьж амтат чинжүүний хэрчим, тимьян эсвэл яншуйн навчаар чимэглэнэ.

Зөвлөгөө :

Бидний хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг нунтаг хар перец нь дотроо бас маш олон төрлийн сорттой байдаг.  Душтистый, кайенский гэх мэт. Кайенский перец гэдэг нь амтлаг халуун, сайхан үнэртэй нэгэн төрлийн нунтаг перец юм.

 

 

 

 

 

 

 

 

 

2016-10-17T22:47:56+00:00 2014 оны 12-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment