Ногооны ассорти дармал

//Ногооны ассорти дармал

Ногооны ассорти дармал

baylagОрц : 3л дармал бэлтгэхэд :

  • Цэцэгт байцаа 1.5 кг
  • Лууван 4 ш
  • Урт шош 1 шилэн аяга
  • Жижиг сонгино 300 гр
  • Гоньд 3 шүхэр
  • Бөөрөнхий хар перец 5-8 ш
  • Гвоздика 5-8 ш
  • 1л давсны уусмал бэлтгэхэд :
  • 9%-ийн уксус 125 мл
  • Элсэн чихэр 2 х/х
  • Давс 2 х/х

Хийх арга :

  1. Цэцэгт байцааг буталж салгана. Лууванг хальслаад 1 см-ийн зузаантай цагираг хэлбэртэй хэрчинэ. Хэрэв энэхүү дармалын орцонд нь өргөст хэмх нэмэхээр бол мөн лууван шиг хэрчинэ.
  2. Шилний ёроолд эхлээд 1 шүхэр гоньд, амтлагчнуудаа хийсний дараа ногоог хийж дүүргээд дахин 2 шүхэр гоньд дээр нь тавьж, давсны уусмал хийж дүүргэнэ.
  3. Давсны уусмал бэлтгэхдээ : Буцалж буй усанд давс, элсэн чихрээ хийж уусгаад буцалмагц нь гал дээрээс гаргаж, уксусаа нэмж хийгээд бэлэн болно. Шилтэй ногоог халуунаар нь гүйцэд таглаж, харанхуй газарт хадгална.
2016-10-17T22:47:51+00:00 2014 оны 12-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment