Нимбэг таны эрүүл мэнд гоо сайхныг хамгаална

Home/Зөвлөгөө/Нимбэг таны эрүүл мэнд гоо сайхныг хамгаална

Нимбэг таны эрүүл мэнд гоо сайхныг хамгаална

32Нимбэгэнд гол төлөв нимбэгний хүчил, “С, Р, В бүлгийн аминдэмүүд”, пектиний бодис, эрдэс давсууд болон хальсанд нь өвөрмөц үнэр оруулдаг эфирийн тос байдаг. Харин үрэнд нь нимбэгний сахар, аминдэм, “Д, В-1, В-2, С, Р” болон органик хүчил их хэмжээгээр агуулагдсан байдаг тул хүний биен дэх С аминдэмийн хэрэгцээг бүрэн хангаж бодисын солилцооны явцад асар их ач холбогдолтой байдаг.

Нимбэгний цэвэр шүүс нь хэд хэдэн төрлийн бактерийг 15-18 минутанд устгах чадвартай юм. Түүнчлэн цангааг тайлж, цөс ялгаруулдаг, цагаан хорхойг туулган гаргаж, төрөл бүрийн хордлого тайлдаг. Мөн төв мэдрэлийн тогтолцоог хямралын үед тайвшруулж, мөөгөнцөр болон вирус, бактерийн гаралтай өвчин үүсгэгчийг устгах, цус тогтоох, биеийн ерөнхий байдлыг сэргээх зэрэг маш олон үйлчилгээг үзүүлдэг.

Их халуурсан үед нимбэгний шүүсийг усанд уусган, элсэн чихэр юм уу зөгийн балтай хольж уухад халуун намдана.

Түүхий жимс, ногоог угааж цэвэрлэхдээ нимбэгний шүүсийг дусаавал 15 минутын дотор бактерийг устгадаг байна. Мөн савангийн хамт гараа ариутган угаахад арьсанд гайхамшигтай нөлөөлж арьс тань толигор цагаан, зөөлөн болохоос гадна элдэв нянг устгадаг.

2016-10-17T22:48:02+00:00 2014 оны 11-р сарын 15|Зөвлөгөө|

Leave A Comment