Нимбэг /Лемон/

Home/Зөвлөгөө/Нимбэг /Лемон/

Нимбэг /Лемон/

Лимон нь ургаснаасаа хойш жилийн туршид цэцэгдэж, ургац өгнө. Түүхий байх үедээ ногоон өнгөтэй, боловсорсон үедээ шар өнгөд шилждэг. Гадаргуу нь гөлгөр эсвэл товруутай, хэлбэр нь гажаагүй байх ёстой.

Найрлаганд: исгэлэн-хүчил 5-8%, саахар 7-9%, С. P. B-ийн бүлгийн аминдэм, пектиний бодис, төмөр, фосфор, кали, кальци, магни зэрэг агуулагдах бол

Хальсанд: өвөрмөц үнэр оруулдаг эфирийн тос байдаг.

Үр нь: нимбэгний хүчил, сахар, аминдэм Д, B1, B2, C, P, органик хүчлүүдтэй.

Шүүс нь цангааг их гаргадаг бөгөөд цөс их ялгаруулах, шээлгэх, цагаан хорхой туулган гаргах, бөөлжилтийг намдаах, төрөл бүрийн хордлого тайлах, төв мэдрэлийн тогтолцооны хямралын үед тайвшруулах, мөөгөнцөр болон вирус, бактерийн гаралтай өвчний үүсгэгчийг устгах, цус тогтоох, биеийн ерөнхий байдлыг сэргээх зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

Хэрэв хальсыг зажилбал зүрхний ажиллагаа сайжирна. Давс ялгаруулахыг багасгадаг үйлчилгээг ашиглан, зүрхний гаралтай хаван халдварт ба вирусын гаралтай өвчнүүдэд хэрэглэнэ. Хальсанд эфирийн тос байдаг тул эмийн амт үнэр дарахад ашиглах ба жирэмсний үед хавагнах, ханиад томуу тусахад 1 аяга усанд 2-3 зүсэм хийж, 7-10 мин буцалгаж хөргөөд, хагас аягаар хоол идэхээс өмнө 2 удаа ууж хэрэглэнэ.

Хальс нь гэдэсний хий гаргаж, цагаан хорхойг туулахаас гадна шүүс нь мөөгөнцрийн ба намарс өвчний үед гэмтсэн арьсыг эдгэрүүлэхэд түлхэц өгнө.

Харин нимбэгний хортой нөлөөг элсэн чихэр ба зөгийн бал арилгана.

Ходоодны шүүсний исгэлэн чанар нь ихэдсэн үед нимбэг хэрэглэж болохгүй! Нимбэг нь өөрөө хүчиллэг жимс боловч хоол боловсруулах явцад шүлтлэг шинжтэй болдог онцлогтой.

Жүрж нимбэгийг зүссэн хэсгээр дээү харуулаад шилэн аяга хөмөрч тавих юм уу, орос цуу дусаавал эсвэл тавагт огтолсон талыг доош нь харуулж тавибал муудахгүй. Хатаасан нимбэг жүржийг буцалсан усанд 1 мин байлгаад, даавуунд боож хөргөвөл зөөлөрнө.

2016-10-17T22:51:07+00:00 2012 оны 07-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment