Орц:
- Яснаас нь салгасан цагаан загас 300 гр
- Гурил тал аяга
- Нимгэн хэрчсэн нимбэг 4 зүсэм
- Үрж бэлтгэсэн нимбэгний хальс 1 ц/х
- Өндөг 1 ш
- Ус 2 х/х
- Цөцгийн тос 2 x/x
- Наранцэцгийн тос 2 x/x
- Талхны үйрмэг,
- Давс, амтлагч халуун ногоо, перц, сонгино
Хийх арга:
- Гурил, нимбэгний хальс, давс перцээ нэг саванд холино. Энэ амталсан гуриландаа загасны махаа өнхрүүлнэ.
- Ус, өндөг хоёроо хольж хутгаад дээр нь талхны үйрмэгээ нэмнэ. Энэ холимогтоо гурилд өнхрүүлсэн загасаа дүрнэ.
- Дараа нь хайруулын тавганд цөцгийн тос болон наранцэцгийн тосоо хийж халаана. Загасаа 5 минут шаргал өнгөтэй болтол нь шарна.
- Ингээд бэлэн болсон загасаа 4 зүсэм нимбэг болон сонгиноор чимэглээрэй.
gogo.mn-c
Leave A Comment