НИМБЭГТЭЙ САРАН ЖИГНЭМЭГ

//НИМБЭГТЭЙ САРАН ЖИГНЭМЭГ

НИМБЭГТЭЙ САРАН ЖИГНЭМЭГ

moon biscuitsОрц : 24 ш

o   Гурил 560 гр

o   Элсэн чихэр 3х/х

o   Сүү 250 мл

o   Өндөг 2 ш

o   2 ш нимбэгний үйрүүлсэн хальс

o   Гурил сийрэгжүүлэгч 1х/х

o   Цөцгийн тос 1х/х

o   Хайрах ургамлын тос

o   Нунтаг сахар

o   Нунтаг корица

o   Давс

Хийх арга :

  1. Сүүнд элсэн чихэр, давс хийж уусгаад дараа нь өндөг, нимбэгний үйрүүлсэн хальс нэмж сайтар хутгана.
  2. Гурилыг сийрэгжүүлэгчтэй нийлүүлж хутгаад, дээр нь цөцгийн тос нэмж сайтар хольж базаад нимбэгний хальстай сүү нэмж зуурна.
  3. Зуурмагийг 0.5 см-ийн зузаантай байхаар элдээд, саран хэлбэртэй болгож хэвлэнэ.
  4. Хайрах тосыг 170 хэм хүртэл халаагаад хэвлэсэн жигнэмэгүүдээ шаргалттал нь хайрч болгоод гаргаж хөргөнө. Хөрсөн жигнэмэг дээгүүр нунтаг сахар цацаж таваглана.
2016-10-17T22:48:14+00:00 2014 оны 10-р сарын 03|Зөвлөгөө|

Leave A Comment