Нимбэгтэй рулет

Home/Зөвлөгөө/Нимбэгтэй рулет

Нимбэгтэй рулет

Орц: 10 порц

  • Өндөг 4 ш
  • Ванильны сахар 2 уут
  • Давс 1 чимх
  • Элсэн чихэр 190 гр
  • Гурил 75 гр
  • Крахмал 2 х/х
  • Гурил сийрэгжүүлэгч 1 ц/х
  • Желатин 18 гр
  • Нимбэг 2 ш
  • Иогурт 500 мл
  • Цөцгий 250 мл

Хийх арга:

  1. Шарах шүүгээг 200 хэм хүртэл халаана. Өндөгний шар цагаан уургийг ялгаад, цагааныг нь 1 уут ванильны сахар, чимх давс, 190 гр элсэн чихэртэй нийлүүлж сайтар хутгаад өндөгний шарыг нэг нэгээр нь цувуулан хийж зуурна. Гурил сийрэгжүүлэгчийг гурил болон крахмалтай нийлүүлж сайтар холиод өндөгтэй зуурмаг дээр нэмж хутгана.
  2. Зуурмагыг зориулалтын цаас дэвссэн тэвшинд хийж халаасан шарах шүүгээнд 10-12 минут жигнэнэ. Бэлэн болсон суурийг элсэн чихэр цацсан алчуур дээр тэвшнээс нь салгаж гаргаад хөргөнө. Желатиныг хүйтэн усанд дэвтээнэ. Нимбэгийг халуун усанд дүрээд хаттал нь арчиж хальсыг нь үрүүлд үрээд шүүсийг нь шахаж гаргана.
  3. Иогуртыг 2 х/х элсэн чихэр, 1 уут ванильны сахар, нимбэгний хальстай нийлүүлж хутгана. Желатиныг бага зэрэг усанд хийж зөөлөн гал дээр тавиад дээр нь иогурттай хольцоо хийж сайтар хутгана. Үүний дараа хөргөгчинд хийж 10 минут байлгаж царцаана.
  4. Цөцгийг хөөсөртөл нь хутгаад иогурттай хольцтой нийлүүлнэ. Суурь дээр битүү крем түрхэж рулет болгон хуйлаад хөргөгчинд 2 цаг байлгана. Таваглаад дээгүүр нь нунтаг сахар цацаж хэрчим нимбэг болон нимбэгний хальсаар чимэглэнэ.

Эх сурвалж: Гэр гэртээ тогооч сэтгүүл №09 /2012/

2016-10-17T22:50:44+00:00 2012 оны 11-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment