Нимбэгний шүүс сэвх арилгана

Home/Зөвлөгөө/Нимбэгний шүүс сэвх арилгана

Нимбэгний шүүс сэвх арилгана

benefits-of-lemon-juiceЖимсний ач тусыг мэдэхгүй хүн гэж үгүй. Өдөрт чухал хэрэгцээтэй хэдэн жимс идсэн байхад хангалттай витамин нөхлөө гэсэн үг. Жимсийг мөн гоо сайхандаа гарын доорхи материал болгон ашиглах нь түгээмэл.

Яг ямар жимс юунд сайн талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна. Лийрэнд төмөрлөгийн зүйл их агуулагддаг. Тиймээс агшаах үйлчилгээг үзүүлдэг тул тарагтай хольж нүүрэндээ түрхвэл царай зүс өнгөлөг болно.

Мандарины шүүс нөсөөт толбыг арилгадаг.Шүүсийг нь тараг, гашилсан сүүтэй холиод маск хэлбэрээр нүүрэндээ 10-15 минутын турш тавина. Сарын хугацаанд тавихад толбо мэдэгдэхүйц бүдгэрдэг. С витаминаар баялаг киви жимсний хальсыг хаялгүй, цэвэрлэсэн нүүрэн дээрээ тавихад 10-15 минутын дараа нүүрний арьс мэдэгдэхүйц зөөлөрдөг. Жимсний хальсыг хөргөгчинд байлгаж хоёроос гурван удаа хэрэглэж болно.Ялангуяа хуурайшиж цахлайтсан арьсанд нэн тустай. Нимбэгний шүүсийг нь өдөр бүр нүүрэндээ түрхвэл сэвх арилдаг. Дангаар нь түрхээд хатсаны дараа угааж арилгана.

Шим тэжээлээр арвин төдийгүй нүдний арьсанд маш сайн жимс бол алим. Нимгэн хэрчиж, нүднийхээ доод зовхинд наахад нүдийг тойрсон хар хүрээ арилах болно.

Эмч.мн

2016-10-17T22:48:30+00:00 2014 оны 05-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment