Нимбэгийг юу юунд ашиглаж болох бэ?

Home/Зөвлөгөө/Нимбэгийг юу юунд ашиглаж болох бэ?

Нимбэгийг юу юунд ашиглаж болох бэ?

orangeНимбэг бол зүгээр ч нэг жимс биш. Гоо сайхны бүтээгдэхүүн, үс сорлогч, батганы эм гэх мэт бүх л асуудалд нэмэр болох зүйл нимбэгэнд бий. Энд нимбэгийг ашиглан хийж болох 7 төрлийн эмчилгээг жагсаалаа.

Ханиадаа намдаахад

Халуун цайн дээр бага зэрэг зөгийн бол, нимбэгний шүүс дусаагаад уувал тусаад удаагүй ханиад дорхноо дарагдах болно. Нимбэг нь С витаминаар баялаг ханиаднаас гадна төрөл бүрийн хөнгөн өвчнийг анагаахад хэрэглэж болно.

Нөсөө толбо, сэвхийг бүдгэрүүлэхэд

Элсэн чихэр, нимбэгний шүүс, бага зэрэг нимбэгний хальс /үрсэн/ 3-ыг хольж зуурмаг бэлдээд гарынхаа араар сэвх, толботой газраа түрхэнэ. Үхсэн арьсыг гуужуулахын тулд зөөлөн массаж хийж байгаад 10 минут хатаана. Бүлээн усаар угаа. Энэ жорыг өдөр бүр хэрэглэх юм бол, нүүрэн дээрх цэгүүд бүдгэрнэ.

Батгыг арилгахад

8 ширхэг нунтагласан аспирин нэг цайны халбага шинэхэн нимбэгний шүүс. Энэ 2-ыг холиход л батганы эсрэг бэлдмэл бэлэн болно. Сайтар хутгасан бэлдмэлээ асуудалтай хэсгүүд дээрээ түрхэж 10 минут байлгаад бүлээвтэр усаар угааана. Нүүрээ арчих хэрэггүй, зөөлөн товшиж, алгадах маягаар хатаа. Бага зэрэг чимчигнэж, хорсож магадгүй. Хэд хоног үүнийг хийсний дараа арьс тань эрүүлжинэ.

Үсээ сорлоход

Амархан бас мөнгөнд хэмнэлттэй. Хэсэгхэн газраа сортой болохыг хүсвэл үсээ загасаар сүлжиж байгаад нимбэгний шүүсний 50/50 хувийн хольцоор холоос шүрс. Нэг өдөр наранд байсны дараа бүдэгхэн сор гарч ирэх болно.

Ширүүн арьсыг гуужуулахад

Арьсаа шинэчлэхийн тулд чанаагүй овьёосыг блендэрт хийгээд бага багаар нимбэгний шүүс нэмж, зөөлөн өтгөн маск бэлдэнэ. Нүүрэндээ түрхэж 10 минут хатаагаад хүйтэн усаар угаа. Үр дүн нь гайхалтай.

Цээж гашуу оргиход

Хоолой юмуу цээж чинь гашуу оргиод байвал энэхүү гайхалтай ундааг хийж хоолойгоо зайлвал хамаагүй дээрдэх болно.  250 гр усанд нэг цайны халбага давс, ½ аяга нимбэгний шүүс хийгээд залгилгүйгээр хоолойгоо зайлвал дээрдэх  болно.

Арьсаа цайруулахад

Нимбэгийг талаар нь зүсээд, харласан тохой, өвдөг, сугаа үрээд үз. Цайрах болно. Гэхдээ үрэхээсээ өмнө арьсан дээрээ жижиг ч болов шарх, сорви байгаа эсэхийг шалгаарай.

INFO TV сэтгүүл №236 /2013/

2016-10-17T22:49:38+00:00 2013 оны 09-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment